“Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хуралдаанаас өчигдөр Төлөөлөн удирдах зөвлөлд тодорхой үүрэг чиглэл өгч, шийдвэрлүүлэх 13 асуудлыг тодорхой болгон зааж өгчээ.
- Хувь нийлүүлэгчдийн хурлын дэг боловсруулах, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах.
- Гүйцэтгэх удирдлагын төвшинд оролцоог хангах
- Дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх.
- Төслийн санхүүжилтийг нээлттэй болгох
- Монголын банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх
- Олон улсын бие даасан хөндлөнгийн лабораторитай болох
- Хайлуулах үйлдвэрийг тодорхой болгох
- Эрчим хүчний хангамжийг бий болгох
- Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх
- Усны хангамжийг судлах
- Зам тавих
- Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгуулах
- Гэрээ байгуулагдахаас өмнө хийсэн гэх хөрөнгө оруулалтыг тодорхой болгохыг үүрэг болгожээ.
Г.ДАРЬ