Энэтхэгт гүүр нурж, гурван хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Энэтхэгт гүүр нурж, гурван хүн амь үрэгджээ

Энэтхэгийн Мумбай хотын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо өчигдөр орой хараахан барьж дуусаагүй гүүр нурснаас гурван хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртжээ. Одоогоор Мумбай хотын албаныхан гүүр нурсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр гүүр нурснаас тэнд ажиллаж байсан нэг барилгачин газар дээрээ нурангид даруулан амь үрэгдсэн бөгөөд өөр хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэн хойноо гэмтлээ даалгүй нас барсан байна. Энэхүү гүүр нь ашиглалтанд орсноор Мумбайн олон улсын болон орон нутгийн терминалуудыг хооронд нь холбох аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж