“Монгол шуудан” компанийн 21 аймаг дахь салбаруудаар хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомог худалдаалагдаж эхэллээ. Тун саяхан Эрдэнэт, Дарханд нээлтээ хийгээд ирсэн “Ертөнц” цомгийн уран бүтээлчид хөдөө орон нутагт соёл түгээх эрхэм үүргээ үргэлжлүүлэн ажиллаж байна. Угаас билэг зүй, сэтгэл судлал, зураач, түүхч гээд соёл урлагийн маш олон зүтгэлтнүүдийн зөвөлгөө, шүүжмлэл дээр тулгуурлан бүтсэн гэдэг утгаараа “Ертөнц” цомог бол гарцаагүй соён гэгээрүүлэх үүрэг бүхий уран бүтээл болж чадсан гэдэг. Тэр ч утгаараа “Брос Рекордс”-ын тэнгэрийн өнгөт цомог Монгол орны дөрвөн зүг найман зовхист амьдрах Монгол хүн бүрийн гар дээр хүрч очин, соёл түгээж эхэлсэн нь энэ аж.
Г.ДАША