Шинийн 8-нд цагаан сарын заслын ном хурна

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Шинийн 8-нд цагаан сарын заслын ном хурна

Үндэсний “АСА” циркт энэ сарын 18-нд 15.00 цагт гарч буй Усан могой жилийн засал, шинийн найманы буян хишгийн даллага хурал номын үйл ажиллагаа болох нь ээ. Уг буян номын айлтгалд Гандантэгчилэн хийдийн Гунгаачойлин дацан, Түвдэнпэлжээлин хийд, Монгол зурхай дацан, Дэчинравжайлин хийдүүд лам, хуваргууд хамтран бурхан шүтээндээ цогчид өргөж, нас, буян заяа, хийморь лундаа сэргээн өвчин зовлон барцад саадыг арилгах тухайтад Сахиус тахиж даатган, Мамтуган хурж, буян хишигийн сан, даллага авч заслын номууд айлдах юм байна. Усан могой жилийн засал, шинийн найманы буян хишгийн даллага номын тасалбар 12 мянган төгрөг бөгөөд Үндэсний "АСА" циркийн касс болон “Номин” сүлжээ дэлгүүрийн кассаар худалдалагдаж байгаа юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж