Германы сайдын докторын зэргийг хураалаа

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Германы сайдын докторын зэргийг хураалаа

Германы боловсролын сайд Аннет Шаваны докторын зэргийг хураасан байна. Түүний эрдмийн ажил өөр нэгний бүтээлээс санаа хулгайлсан болох нь өнгөрөгч долоо хоногт олон нийтэд ил болсон юм.

Аннет Шаван нь Ангела Меркелийн засаглалын үед боловсролын сайдаар ажилласан хоёр дахь хүн аж. 2012 оны дөрөвдүгээр сард “Шаванпалг” гэх хэллэг олонд тархсан бөгөөд орчуулбал “Оюуны хулгайч Шаван” гэсэн утгатай үг ажээ.

Жилийн өмнөөс Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг эрдмийн ажлаа бусдын бүтээлээс хулгайлсан гэж шуугиж байсан ч ийнхүү энэ долоо хоногт эрдмийн зэргийг нь хураан авлаа. Тэрээр 1980 онд Дюсселдорфын их сургуульд докторын зэргийг хамгаалж байсан бөгөөд түүний докторын ажлыг өөр нэгнийх гэдгийг нэгэн блогч өөрийн блог хуудсандаа бичсэн нь 2012 онд хэвлэлийнхний анхаарлыг хандуулсан юм.

Тэрээр боловсролын салбарт Католик үзэл хэрхэн шингэсэн талаар эрдмийн ажлаа бичиж, хамгаалсан юм. Түүнийг оюуны хулгай хийх ажилд олон хүний гар бие оролцсон бөгөөд Батлан хамгаалахын сайд Карл Теодор Гуттенберг ч холбоотой байж болзошгүй гэж олон нийт үзэж байна. Одоогоор энэ асуудлаас болоод албан тушаалаас нь огцруулах эсэх нь тодорхойгүй байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж