“Facebook”-дэхгүй байх гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

“Facebook”-дэхгүй байх гэрээ байгуулжээ

АНУ-ын Массачусеттс мужийн Уэллеслей гэх тосгонд оршин суудаг Пол Байер гэгч эрэгтэй охинтойгоо нэгэн сонирхолтой гэрээ байгуулсан байна. Тэрээр 14 настай охин Рэйчильдээ таван сарын хугацаанд “Facebook” хуудсандаа орохгүй байж чадвал 200 ам.долларын халаасны мөнгө өгөхөөр тохиролцжээ.  Харин эцэг, охин хоёр хэн, хэн нь хэлсэн амлалтаа зөрчихгүй байхыг баталгаажуулах үүднээс албан ёсоор гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байна. Ингэснээр есдүгээр ангид  сурдаг Рэйчиль Байер охин аавтайгаа байгуулсан гэрээний дагуу 2013.2.4-2013.6.26-ныг дуустал “Facebook” дэх өөрийн хуудсаа хааж, нууц үгээ аавдаа хэлэх ёстой болжээ. Харин охины эцэг Пол Байер нь охиныхоо “Facebook”-ийн нууц үгийг солих бөгөөд охиндоо ирэх дөрөвдүгээр сарын 14-нд эхний ээлжинд 50 ам.доллар өгч, үлдсэн 150 ам.долларыг гэрээ дуусах өдөр өгөхөөр тохиролцсон байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж