Бейонсе Мадоннагийн амжилтыг эвдэж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Бейонсе Мадоннагийн амжилтыг эвдэж чадсангүй

Америк хөлбөмбөгийн аваргын төлөөх тоглолтыг “Super Bowl” хэмээн нэрийддэг. Тухайн жилийн “Super Bowl”-ын сонин хачин ирэх жил болтол “цайны амттайхан хачир” байж чаддагийн шалтгаан нь америк хөлбөмбөг АНУ-ын номер нэг спортоос гадна “Super Bowl”-ын үеэрх оддын шоу. Энэ жилийн тухайд дуучин Бейонсе эртнээс бэлтгэсэн сюрпризээ үзэгчдэд хүргэсэн. Хүчирхэг дуу хоолой, хурц, эрч хүчтэй бүжиг, олны сүр хүчийг илтгэсэн, дээр нь экс хамтлаг “Destiny’s Child”-ын хатагтай нарыг тайзнаа залсан гээд Бейонсегийн бэлэг ер бусын байсан. Гэвч үзэгчдийн тоогоор түүний шоу үзүүлбэр Мадоннагийнхийг гүйцсэнгүй. 2012 оны “Super Bowl”-д жинхэнэ шоу хийж чадсан Мадоннагийн тоглолтыг тухайн үед 112,5 сая үзэгч телевизээр шууд хүлээн авч үзсэн бол энэ жилийн Бейонсегийн үзүүлбэрийн үзэгчдийн тоо 104 саяд хүрсэн байна.

Бейонсе бүтэн таван сарын хугацаанд “Super Bowl”-д бэлтгэсэн гэнэ. Харин Мадонна өнгөрсөн жил Cee Lo Green, Ники Минаж, LMFAO хамтлагийн хамт үзэгчдийг доргиож, “Super Bowl”-ийн түүхэнд үзэгчдийн тоогоор шинэ амжилт тогтоосон юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж