Салхин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлээрэй

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Салхин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлээрэй

Сүүлийн үед салхин цэцэг халдварт өвчний дэгдэлт их байна. Энэхүү өвчний талаарх мэдлэг иргэдэд бага байгаагаас өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв /ХӨСҮТ/-ээс анхааруулж байна.
Улсын хэмжээнд 2012 оны эхний 12 сард бүртгэгдсэн салхинцэцгийн өвчлөлийг өмнөх онтой харьцуулахад Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Орхон, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл аймгууд 1,4-13ь8 хувиар  нэмэгдэж, Улаанбаатар хот болон бусад аймагт буурсан үзүүлэлтэй байна. Агаар болон хөрсний бохирдол их байгаагаас үүдэн улсын хэмжээнд бүртгэгдсэн салхинцэцгийн өвчлөлийн 56,2 хувь нь Улаанбаатар хотод байгаа аж. Мөн эмчийн зөвлөмжгүйгээр элдэв, тарилга хэрэглэхгүй байхыг ХӨСҮТ-ээс анхаарууллаа. Ингээд салхин цэцэг өвчний талаарх мэдээлэл болон зөвлөгөөг хүргэж байна.
 

Салхин цэцэг өвчин гэж юу вэ?  

   
Салхинцэцэг халдварт өвчин нь клиникийн хоёр янзын хэлбэртэй. Нэг нь бага насны хүүхэд өвчилдөг салхин цэцэг, нөгөө нь насанд хүрэгчдэд тохиолддог zona хэлбэр юм. Салхин цэцэг нь халдварт өвчин бөгөөд хүнээс хүнд хоёр замаар дамждаг. Ханиах найтайх зэрэг амьсгалын замаар халдварлахаас гадна шингэнээр дамжина. Тууралт гарч эхлэхээс хоёр өдрийн өмнө халдварлаж эхэлнэ. Тууралт нь хатаж тав тогтож эхлэх хүртэл халдварлах чадвараа хадгалсаар байдаг. Тиймээс хүүхдийн бие дээрх бүх шарх нь хатаж гартал сургууль, цэцэрлэгт нь явуулж болохгүй. Салхин цэцгээр өвдсөний дараа 14-16 өдөр (10-21 өдөр байж болно) өнгөрөөд толгой, гэдэс өвдөх, халуурах, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. 1-2 өдрийн дараа толгой, нүүр, цээжний дээд хэсэг дараа нь гар хөлөнд гүвдрүү гарна. Эхлээд жижиг улаан тууралт хэлбэртэй гарч, дараа нь тунгалаг шингэн бүхий усархаг хэлбэртэй болдог. Усархаг гүвдрүүний орчим улаан туяатай байдаг. Биед энэ хоёр төрлийн тууралт хамтдаа үзэгдэх тохиолдол бий. Гүвдрүү гарснаас хойш 24-48 цагийн дотор маш их загатнадаг. Усархаг гүвдрүүний доторх тунгалаг шингэн үсэрхийлэн, дараа нь хавдаж эхэлнэ. Эрүүл чийрэг хүнд 5-7 хоногийн дотор гүвдрүү томордог. Эдгээр гэмтэл нь амны хөндий, нүдэнд шарх байдлаар илэрнэ. Салхин цэцгийг эмчлэх тодорхой арга байдаггүй. Гүвдрүү гарсны дараа 7-10 өдрийн дотор өөрөө эдгэрдэг. Салхин цэцэгтэх үед хүний дархлаа доройтож өөр өвчнөөр өвчлөх нь хялбар болдог. Гүвдрүүнд нян орж бохирдсоноор арьсанд толбо үлддэг. Өвчний үед хатгалгаа, тархины эдийн үрэвслээр өвчлөх нь элбэг. Насанд хүрэгчид ялангуяа биеийн эсэргүүцэл сул хүмүүс, жирэмсэн эхчүүд, нярай хүүхдэд өөр өвчин давхар тусах магадлал өндөр байдаг. Нас ахих тусам өвчний явц хүндэрдэг.

Бага насны хүүхдэд ховорхон тохиолддог салхин цэцэг өвчний хатгаа нь залуучууд, насанд хүрэгчдэд их тохиолддог. Жирэмсэн эхчүүд салхин цэцгээр өвчлөх нь эх үрийн эрүүл мэндэд аюултай. Жирэмсэн эх хатгалгаа тусч болно. Мөн үр зулбах, төрөлхийн салхин цэцгийн эмгэг (арьс гэмтэх, ургийн хөл гарын хөгжил оройтох), цагаас өмнө төрөх зэрэг муу үр дагавартай. Биеийн эсэргүүцэл сул, хорт хавдартай, хүмүүс салхин цэцгийн хүнд хэлбэрээр өвчилдөг бөгөөд амь насанд нь аюултай байдаг. Салхин цэцэгтсэн хүүхдийн халууныг буулгахын тулд аспирин өгөх нь мэдрэлийн эмгэг (уушги, тархины гэмтэл)-тэй болоход хүргэнэ. Иймд аспирины оронд парацетромолын төрлийн эм уулгаж халууныг нь дарах хэрэгтэй. Салхин цэцгээр нэг удаа өвчлөхөд дархлал тогтдог тул нэг өвдсөн хүн ахин энэ өвчнөөр өвчилдөггүй. Харин дархлалын систем муу хүмүүс хоёр удаа өвчилдөг нь ховорхон тохиолддог үзэгдэл юм. Салхин цэцэг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Энэ өвчний эсрэг урьдчилан сэргийлэх тарилга (вакцин) хийлгэх нь хамгийн үр дүнтэй арга юм. Хүүхдийг ой хүрсний дараа салхин цэцгийн тариа хийж болно. 1-12 насны хооронд 1 доз тарилга хангалттай байдаг. Харин 13-аас дээш насны хүүхдүүд, насанд хүрэгчид болон өмнө салхин цэцгээр өвчилж байгаагүй, урьдчилан сэргийлэх тарилга хийлгэж байгаагүй хүмүүст нэг сарын зайтайгаар хоёр удаа тарилга хийдэг. Уг тарилгыг нярай хүүхдэд хийдэг бусад тарилгатай хамт хийж болно. Энэ нь ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин бусад халуун тарилгатай (улаан бурхан, гахайн хавдар, цагаан бурхан өвчний эсрэг) хамт хийгээгүй үед хооронд нь ядаж 30 хоногийн зайтай тарина. Салхин цэцгийн халдвар авсны дараах 3 хоногийн дотор тарилгаар мөн урьдчилан сэргийлж болно.

Хэн zona өвчнөөр өвддөг вэ?

Салхин цэцгээр өвчилсөн хүмүүсийн 15% нь амьдралынхаа аль нэг үед zona өвчнөөр өвддөгийг тогтоосон байна. Өвчлөх хэлбэр нь нас ахих тусам ялангуяа 50 наснаас хойш хүндэрдэг. 2 ойтойдоо салхин цэцгээр өвчилсөн хүмүүс хожим нь zona өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Салхин цэцгийн тарилга хийлгэсэн хүмүүс zona өвчнөөр өвчлөх нь бага байдаг.

Өвчлөлд нөлөөлдөг хүчин зүйл

Салхинцэцэг өвчнөөр заавал өвдөх ёстой гэсэн хандлага иргэдийн дунд байгаа нь  шинж тэмдэг илэрсэн тухайн үед эмчид үзүүлэхгүй хүндэрсэний дараа хандах байдал нь өвчний голомтонд авах арга хэмжээг оройтуулж байна. Салхинцэцгээр өвчлөгсдийн голомтын хавьтагсдад эмнэлгийн болон хүүхдийн байгууллагаас тавих хяналт сул, хоорондын уялдаагүй байдал нь мэдээлэл хоцрох, өвчлөл голомтлог байдлаар гарах нөхцөл бүрдүүлж байна. Эмнэлэг, хүүхдийн байгууллагад халдварт өвчин бүртгэгдсэн тохиолдолд ажлын үзүүлэлтийг бууруулж дүгнэдэг буруу механизм тогтсон байгаа нь өвчний мэдээлэлд нөлөөлж байна.

Салхинцэцэг өвчин хэрхэн тархдаг вэ?

Салхинцэцэг маш халдвартай бөгөөд ихэвчлэн агаараар дамжин тархдаг. Салхинцэцэгтэй хүн ханиах, найтаахад салхин цэцгийн вирус агаарт тархана. Эдгээрийг амьсгалтай хамт татаж авсан хүн уг вирусыг уушгандаа авч 2-3 долоо хоногийн дараа амьсгалах замын үрэвсэлтэй болдог. Тэгээд вирус нь цусаар дамжин арьс руу очиж тууралтыг үүсгэдэг. Тууралт бий болохоос өмнө олон хүн салхинцэцгээр өвчилсөнөө мэдээгүй ч халдвартай болсон байдаг. Энэ нь уг өвчнийг маш хурдан тархдаг гол шалтгаан юм. Тууралт гарахаас хоёр хоногийн өмнө ба хамаг цэврүү тавтай болох хүртэл хүн халдвартай байдаг.

Салхинцэцэг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Энэ өвчний эсрэг урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх нь хамгийн үр дүнтэй арга юм. Хүүхдийг ой хүрсний дараа салхин цэцгийн тариа хийж болно. 1-12 насны хооронд 1 доз тарилга хангалттай байдаг. Харин 13-аас дээш насны хүүхдүүд, насанд хүрэгчид болон өмнө салхин цэцгээр өвчилж байгаагүй, урьдчилан сэргийлэх тарилга хийлгэж байгаагүй хүмүүст нэг сарын зайтайгаар хоёр удаа тарилга хийдэг. Уг тарилгыг нярай хүүхдэд хийдэг бусад тарилгатай хамт хийж болно. Ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин бусад халуун тарилгатай (улаан бурхан, гахайн хавдар, цагаан бурхан өвчний эсрэг) хамт хийгээгүй үед хооронд нь ядаж 30 хоногийн зайтай тарина. Салхин цэцгийн халдвар авсны дараах 3 хоногийн дотор тарилгаар мөн урьдчилан сэргийлж болно. Хэн zona өвчнөөр өвддөг вэ? Салхин цэцгээр өвчилсөн хүмүүсийн 15% нь амьдралынхаа аль нэг үед zona өвчнөөр өвддөгийг тогтоосон байна. Өвчлөх хэлбэр нь нас ахих тусам ялангуяа 50 наснаас хойш хүндэрдэг. 2 ойтойдоо салхин цэцгээр өвчилсөн хүмүүс хожим нь zona өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Салхин цэцгийн тарилга хийлгэсэн хүмүүс zona өвчнөөр өвчлөх нь бага байдаг.

Салхин цэцэг өвчний талаарх түгээмэл асуултууд 

– Сургуулийн насны хүү маань салхин цэцгээр өвдсөн. Харин бага охинд маань шинж тэмдэг илрээгүй байна. Охин минь өнгөрсөн жил хүндээр өвдөж байсан болохоор хүнд хэлбэрийн салхин цэцгээр өвчлөх вий гэж айж байна. Түүнийг яаж хамгаалах вэ?

-Гэр бүлийн дотор салхин цэцгээр өвдсөн хоёрдох хүн хүндээр өвддөг бөгөөд энэ нь вирустай орчинд удаан хугацаагаар байсантай холбоотой. Өвчний хүндрэл 50%-иар ихсэж, шинж тэмдэг нь илүү тодорхой илэрнэ. Гүвдрүү илүү улаан, илүү усархаг байдалтайгаар туурдаг. Хүүхдийн биеийн эсэргүүцэл өмнөх өвчнөөс болж суларсан бол салхин цэцгийн хүнд хэлбэрээр өвчилж болзошгүй. Иймд эмчийн зааврын дагуу эм хэрэглэх хэрэгтэй. Салхин цэцгээр өвчилсөн хүн вирусийн эсрэг бэлдмэл хэрэглэхэд өвчлөх хугацаа богиносон, гүвдрүү бага гарч, хүндэрдэггүй.

– Би энэ жил ахлах ангид сурч байгаа, мөн салхин цэцгээр өвдөж байгаагүй. Гэтэл бага ангийн дүүгээсээ халдвар авна гэж айж байна. Миний насан дээр салхин цэцгээр өвчлөх нь хэр аюултай вэ?

-Ер нь насанд хүрсэн хүмүүс хүнд хэлбэрээр өвддөг. Өвчний шинж тэмдэг (халуурах, юм туурах хэмжээ, хэлбэр) нь илүү хүнд байдаг бөгөөд өөр өвчин ч хавсардаг. Насанд хүрэгчдэд “varisella phenomena” илүү их тохиолддог. Урд нь салхин цэцгээр өвчилсөн хүмүүсийн 2% нь энэ өвчнөөр өвчилдөг. Харин тамхи татдаг хүмүүст 40% болох тохиолдоно. Иймд заавал эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.

– Би одоо жирэмсэн, өмнө нь салхин цэцгээр өвчилж байгаагүй. Гэтэл салхин цэцгээр өвдсөн хүүхэдтэй нэг дор байна. Би юу хийх хэрэгтэй вэ?

Салхин цэцэг халдварласан ч тодорхой шинж илрэхгүй байх тохиолдол байдаг тул олон эмэгтэйчүүд халдвар авснаа мэддэггүй. Жирэмсэн эхчүүдийн 95% нь халдвар авсан ч биед нь дархлал үүссэн байдаг. Харин үлдсэн 5% буюу өмнө нь огт өвчилж байгаагүй хүмүүст аюултай. Салхин цэцгээр өвчилсөн хэн нэгэнтэй ойр байгаа бол даруйхан цусны шинжилгээ хийлгэж, халдвар авсан эсэхээ тогтоолгох шаардлагатай. Энэ шинжилгээний дүн 24 цагийн дараа гардаг. Өмнө нь халдвар авч байгаагүй нь тогтоогдвол энэ вирусын эсрэг иммуноглобулин (антикор) тариулбал салхин цэцгээр өвдсөн ч хөнгөн хэлбэрийнх байх болно. Та салхин цэцгээр өвчилвөл хэвлий дэх хүүхэд тань өвчлөх магадлал 2% юм. Хамгийн их тохиолддог муу үр дагавар бол нярай хүүхдийн гар хөл хэвийн бус хөгжих явдал юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж