Хүмүүс цагаан сардаа бэлтгээд тун завгүй байх хооронд МУИС оюутны төлбөрөө нэмж орхисон тухай мэдээллийг эцэг эхчүүд манайд өглөө. Нэгдүгээр курсын оюутнуудыг намар хичээл эхлэхэд сургалтын төлбөр болох нэг сая гурван зуун мянган төгрөгийг бүрэн төлөхийг шаардсаар байж авсан хэр нь дахин 500 орчим мянган төгрөгийг цагаан сараас өмнө яаралтай тушаахыг шаардах болжээ. Үүнийхээ шалтгааныг кредит нэмэгдсэн гэдгээр тайлбарлаж буй гэнэ. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол “жилийн чөлөө өгнө” хэмээн айлгах болсон муйхар шаардлагын талаар тодруулахаар МУИС-ийн сургалтын алба руу холбогдсон боловч тоймтой хариу өгсөнгүй. Цагаан сарын зардлаа нөхөх гэж мэрийж хичээж яваа эгзэгтэй үед ийм муйхар шаардлага тавьсан МУИС-ийнхныг албан ёсны тайлбар өгөхийг эцэг эхчүүд хүсч байна.
Д.ЦЭЭНЭ