Мексикт есөн настай охин хүүхэд төрүүлсэн байна. Халиско мужийн Сапопан хэмээх хотын охин хүүхдээ хэвлийдээ 40 долоо хоног тээж, өнгөрсөн нэгдүгээр сард нярайлсан ажээ. Эх үр болсон хоёр хүүхэд эмнэлгээс аль хэдийнэ гарч, гэртээ байгаа гэнэ. Хапипон хотын эмнэлэгт бага насны охин төрж байсан түүх үгүй тул эхэндээ эмч нар нэлээд сандарсан аж. Мексикийн хэвлэлүүдийн мэдээлснээр бол нярай 2.7 кг жинтэй, 50 см урттай байж. Энэ явдлын талаар дуулсан цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэд охиныг хэн нэгэн хүчиндсэн юмуу садар самуунд уруу татсан гэж үзэж буй ажээ. Хүүгийн эцэг нь 17 настай хөвгүүн байж болох талаар эхний таамаглалууд гарч эхэлжээ. Ямартай ч эх үрийн бие сайн байгаа гэнэ.