Түгжрэлд 121 тэрбум ам.доллар “хийсгэжээ”

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Түгжрэлд 121 тэрбум ам.доллар “хийсгэжээ”

Америкчууд 2011 онд замын түгжрэлд 5,5 тэрбум цагийг өнгөрүүлсэн гэнэ. Харин энэ тоо баримтад тулгуурлан Техасын тээврийн хүрээлэнгээс нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Америкчууд нэг жилийн хугацаанд нийт 5,5 тэрбум цагийн хугацаанд түгжирсэн, энэ хугацаан дахь цагийн хөдөлмөрийн хөлс, шатахууны зардал зэргийг тооцоход 121 тэрбум ам.долларыг зам дээр түгжрээд зогсч байхдаа алджээ. Тэдний тооцооллоор, 2020 он гэхэд замын түгжрэлд өнгөрүүлэх хугацаа 8,4 тэрбум цаг болж, зарлагын хэмжээ 200 тэрбум ам.доллараас давах гэнэ.

                 Фото: Reed Saxon / AP
Судалгаанд дурдсанаар авто замын оргил ачааллын үеэр америкчууд 20 минутын дотор хүрэх газарт дунджаар 60 минут зарцуулдаг байна.

Замын түгжрэлд зарцуулж буй хугацаагаар гаргасан хотуудын жагсаалтыг Вашингтон тэргүүлжээ. Тус хотод нэг оршин суугч жилд дунджаар 67 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг гэнэ. “The Washington Post”-д мэдээлснээр АНУ-ын нийслэлд 20 минутын газрыг ид ачааллын үеэр хоёр цаг гаруй хугацаанд туулдаг байна. Вашингтоны дараа Лос-Анжелес, Сан Франциско, Нью-Йорк, Бостон, Хьюстон, Атланта, Чикаго, Филадельф, Сиэтл хотууд хамгийн их түгжрэлтэй хэмээн бичигджээ.

“Inrix” компанийн улс орон даяар сая сая машинуудаас цуглуулдаг төхөөрөмжийн мэдээллийн үндсэн дээр уг илтгэлийг бэлтгэсэн байна. Дээрх компани нь замын хөдөлгөөн ба түгжрэлийн талаар мэдээлэл  бэлтгэдэг ажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж