
Маргааш тун ч хөгжөөнтэй нэгэн видео тоглоом Хойд Америкт нээлтээ хийнэ. Ялангуяа дуулж бүжиглэх хоббитой багачууд, залууст энэ мэдээ их таалагдана. Учир нь We Sing цувралын ээлжит анги болох We Sing: 80s-ын нээлт болох юм. Гэр бүлээрээ энэ тоглоом дээр дуулах дуртай Европчуудад энэ тоглоом жилийн өмнө гарт нь очсон. Харин нэмж сайжруулсан хувилбартайгаа маргааш АНУ, Канадад нээлтээ хийх юм. 1980-аад онд хит болж байсан бүх л дуунууд энэ тоглоомт багтсан гэнэ. Албан ёсоор тоглоомдоо ашиглах зөвшөөрөлтэй 30 дуу багтсан, ганц болон олон дуулагчийн горимтой, дууны хичээл болон шагналын системтэй, 4 микрофон дагалдах энэ тоглоомыг гэр бүлсэг Европчуудын дунд хит болж, маш өндөр хувиар борлогдсон гэдэг.
Т.ТҮВШИН
