“Монгол гэрийн сургууль” ТББ үүдээ нээнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

“Монгол гэрийн сургууль” ТББ үүдээ нээнэ

Монгол үндэстний мэдлэг оюуны охь дээдийг орчин үеийн шинжлэх ухааны ололт дэвшилттэй хослуулан, ирээдүйн монгол хүний хөгжлийг тодорхойлох зорилготой “Монгол гэрийн сургууль” ТББ үүд хаалга нээнэ.

Тэд маргааш 16.00 цагт  “Интер ном” номын их дэлгүүрт өөрийн үйл ажиллагааныхаа нээлтийг хийн иргэдэд мэдээлэл хүргэхээр зар түгээсэн юм.  Оюуны ордонд болох уг танилцуулах өдөрлөгтөө зориулан тус ТББ-ынхан “Ойдог Дойдог хоёр тэр юу вэ?” хэмээх оньсогыг таалгахаар өөрийн фейсбүүк хуудсандаа тавиад байгаа юм. Хамгийн түрүүнд зөв хариултыг илгээсэн нэг хүнийг тэд маргааш болох үйл ажиллагаан дээрээ шинэ номоор урамшуулан шагнах юм байна.
Хариугаа  twitter @OidogDoidog, 
Facebook facebook.com/groups/256353297831483/ …     
OidogDoidog@yahoo.com хаягаар  ирүүлнэ үү? Сүүлчийн хугацаа энэ сарын 8-ны 12.00 цаг.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж