
Техник технологийн ертөнцөд хувьсгал болохуйц энэ бүтээлээ Таоюаньд болсон хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулжээ. Энэ үеэр компанийн зүгээс ямар төрлийн үйлдлийн системтэй болоод техникийн бусад үзүүлэлтийн талаар мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ энэ жилдээ багтааж үйлдвэрлэнэ гэдгээ амласан байна.
“Polytron”-ын энэ тунгалаг смартфон чухам ямар зорилгоор, энгийн смартфоноос ямар талаар илүү байх нь тодорхойгүй ч мобайл салбарт шинэ алхам болж байна.
Ш.МЯГМАР