Довтолгоонд босогчдын зургаан бригад оролцож байгаа ба тэдний тоонд хамгийн дэг журамтай, байлдааны чадвартай «Фронта аль-Нусра» гэдэг исламын радикалууд багтаж байна.
Нийслэлийн зүүн болон өмнөд хэсэгт ширүүн байлдаан болж байна. Дамаскийн тойруу замын өмнөд хэсгийг хяналтдаа авсан тухай босогчид мэдээлэв. Засгийн газрын цэрэг тэндээс хотын төв рүү ухран хүчээ цуглуулан байрлуулж байгаа гэнэ.
Довтолгооны хамт хот дотор олон тооны нэвтрүүлэх цэгүүд болон Засгийн газрын байруудад довтолгоон хийсэн гэж Reuters мэдээлэв. Наад зах нь нь нэг танк шатааснаа босогчид хэлж байна.
Суннитийн дүүргийн дуудлагын сүмээс довтолгоонд орсон босогчдод туслахыг уриалсаар байна. Засгийн газрын хүчин босогчдын довтолгоонйг их буу танкийн хүчээр зогсоохыг оролдож байна. Хотын дээгүүр онгоц эргэлдэн босогчдын байрлалд цохилт өгсөөр байна.
Сирийн төв телевиз арми нь Дамаскийн дөрвөн районд босогчидтай тулалдаж байна гээд босогчид ихээхэн хохирол амсаж буйг дамжууллаа.
Өмнө нь босогчид хэд хэдэн удаа Дамаск хотоос Засгийн газрын цэргийг шахан гаргахаар оролдон эсэргүүцэлтэй тулгараад ухарч байсан юм.