Тусгай сургуулийн сурагчдад үдийн хоол өгнө

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Тусгай сургуулийн сурагчдад үдийн хоол өгнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн багц төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль батлагдсанаар 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг нарийн мэргэжлийн эмч, боловсролын болон нийгмийн хамгааллын байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хагааллын комиссын шийдвэрээр тодорхойлон тогтоож байхаар болж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагч нарт үдийн хоол өгч байхаар, мөн дотоодын рашаан, сувилалд сувилуулах бол нэг талын унааны болон эрхийн бичгийн үнийн зардлыг 100 хувь нөхөн олгох юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан одоо завсарлаад байгаа бөгөөд үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж