Сүүлийн үед чимээгүйхэн байсан “Булсара” хамтлагийн 10 жилийн ой тохиож байгаа учраас ийнхүү гэнэтийн бэлгээ задалсан юм. Тэд энэхүү гайхалтай тоглолтдоо “Bulsara”, “Empty World” цомгийн бүх дуунуудаа шинэчилсэн найруулгаар дуулах бөгөөд урилгаар “Харанга”-ын Лхагваа, “Нисванис”-ын Амгаа, жааз дуучин Солонго зэрэг уран бүтээлчид оролцон тэдний уран бүтээлийг хүргэх юм.
“Black Box” театр 250 хүний суудалтай ч тэд тоглолтынхоо 100 тасалбарыг л борлуулан бусад суудлуудад найз, нөхөд зочдоо урьсан тухай дуулгасан шүү. Ердөө 100 тасалбар борлуулах уг тоглолтын тасалбар 50 мянган төгрөг ба “Empty World” цомог, Poster үнэгүй дагалдах юм.
Тиймээс амьд хөгжим сонирхдог залуустаа зориулан тэд хөгжмийн дуугаралт, тоглолтын орчин гээд бүх зүйлийг шинэлэг байлгахаар бэлтгэлээ хийж байгаа бөгөөд “Unplugged” нэртэй энэхүү тоглолтоо DVD болгон гаргана гэсэн шүү.
“Булсара” хамтлагийн дуучин Ж.Тамиртай тоглолтын бэлтгэлийн үеэр нь очиж, уулзан ховор зургийн цомгийг нь үзэн ярилцсан юм. Та ч гэсэн “Булсара” хамталгийн ховор зургийг үзэн тэдний 10 жилийн түүхээс сонирхмоор байна уу.
Тамираа анх найзуудтайгаа хамтлаг байгуулахаар 2002 онд ярин 2003 оны хоёрдугаар сарын 8-нд албан ёсоор “Булсара” хамтлагийг байгуулжээ.
Анхны бүрэлдэхүүнд соло гитарчин Бады буюу Б.Оддэлгэр, хоёрдугаар гитарчин Сайхнаа буюу Б.Батсайхан, бөмбөрчин Галхүү, дуучин Ж.Тамир, басс гитарчин Бат-Эрдэнэ /одоо ХБНГ-д амьдарч байгаа/ байжээ.
Анхны уран бүтээл гэвэл тэд 2003 онд бараг нэг цомог болгохоор арав гаруй дуу гаргасан байсан ч түүнийгээ хамтлагийнхаа урсгал жанрт таарахгүй юм байна, урагшаа тэмүүлсэн тийм хөгжим гаргая хэмээн дахин уран бүтээлээ эхлүүлсэн юм байна. Албан ёсоор нийтэд түгээсэн анхны уран бүтээл бол “Bleeder and leader”, “Жихүүн бороо” буюу 2005 онд гарч байсан таван дуутай анхны сингл цомгийн уран бүтээлүүд байжээ.
“Булсара” хамтлаг анх “Ийм л байг” дуундаа клип хийн цацаж байсан юм. Тухайн үедээ чамлахааргүй хугацаанд хит болон залуусын хамгийн эрэлттэй байсан уг дууны клип өнөөдрийг хүртэл тэдний уран бүтээлийн өнгө аясыг илэрхийлэн нүүр царай нь болсоор ирсэн гэж хэлж болно. Сонирхолтой орчинд зураг авалтаа хийсэн тэрхүү клипийг “Лемон” студийнхэн бүх санааг нь гарган хийсэн гэдэг. “Булсара” хамтлаг тэр бүр гаргасан болон цомогтоо орсон уран бүтээл болгоноо клипжүүлээд байгаагүй юм. Тиймээс “Ийм л байг”, “Хоосон ертөнц” болон тэдний тоглолтын бичлэгийг “Лемон” студийнхэн янзлаад клип хийж байсан гэнэ. Харин саяхан энэ сарын 8-нд хийх гэж буй тоглолтдоо зориулан акусстикаар “Лемон” студитэй хамтран хоёр дуугаа амьдаар дуулан бичүүлсэн юм.
2005 онд “Булсара” нэртэй таван дуутай сингл цомог, 2008 онд “Хоосон ертөнц” нэртэй 11 дуутай бүрэн цомог нь анх мэндлэсэн аж.
“Булсара” хамтлагийн нэг хэсэг тарчлаа гэх яриа хэвлэлээр гарах болсон. Харин үүнд Тамираа бид нар тараагүй байдгаара байж л уран бүтээлээ хийж байсан. Зарим нэг нь ар гэр, хувийн ажил төрлөө зохицуулж байсан ч дундуур нь шинэ уран бүтээлинхээ санааг ярилцаж байсан хэмээн залруулга хийсэн юм. “Булсара” тарлаа гэх яриа Тамираа “Tiger fish” хамтлагтай хамтран уран бүтээлээ хийх болсонтой холбоотой ч тус хамтлагийг хоёр хамтлагийн найзууд нийлээд байгуулсан тэрээр хэсэг найзуудынхаа хамт олон жилийн өмнөөс ярилцаж байсан юкэлюлэ хөгжмийг тав зургаан жилийн өмнөөс мэдэн сонирхолоороо уг хамтлагийг байгуулжээ. Одоо ч тэд “Tiger fish” хамтлагтаа хамтран уран бүтээлээ хийдэг юм. Түүнээс биш “Булсара” тарж Тамираа хамтлагаасаа гараагүй гэнэ.
Энэ тоглолтод “Булсара” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ мөн пиркашн хөгжимчнөөр бөмбөрчин Жерри, даралтат хөгжимчин Батнаа, утсан хөгжмийн арван хөгжимчин, хоёрдугаар гитарчнаар “Х-Vit” хамтлагийн Түшгээ нар хамтран тоглох нь ээ. Түүнчлэн “Харанга” хамтлагийн Х.Лхагвасүрэн, “Нисванис” хамтлагийн Амгаа, жааз дуучин Солонго нар хамтран тайкнаа дуулах аж. Тэд “Булсара” хамтлагийн дуунуудаас хамтарч дуулах нь. “Нисванис” хамтлагийн Амгаа “Эсрэг утгаар нь” дууг дуулах бөгөөд “Булсара” хамтлаг “Нисванис”-ын уг дууг өөрсдийнхөрө найруулж “хоосон ертөнц” цомогтоо оруулж байжээ. Гэхдээ энэ удаад уг дууг дахин шинээр найруулан амплагет хэлбэрээр оруулж байгаа гэнэ. Түүнчлэн “Харанга” хамтлагийн дуучин Лхагвасүрэн “Тэнгэрт нэг удаа”, жааз дуучин Солонго “Майдарын эрин” дууг нь дуулах юм байна.
Тамираагийн хобби ширээний теннис, снукер билльярд, компьютер. Тэрээр зав гарсан үедээ “counter strike” бууддаг гэсэн шүү. Мэдээж шинэ гарсан сайхан киноноос татгалздаггүй бөгөөд хамгийн сүүлд “Hobbit”-ыг үзсэн гэсэн шүү. Түүний хэзээ ч, хэд ч үзсэн уйдахгүй кино нь “Загалмайлсан эцэг”. Мөн Тамираа Монгол хоолыг хэнээс ч дутахгүй хийдэг бөгөөд өөрийгөө гэртээ гайгүй тогооч гэж ам алдсан юм.
Хүмүүс рокууд гэхээр л хар савхи, эгээд хувцас, ээмэг, зүүлт персингээр гангарсан гэж төсөөлөх гээд байдаг. Тэгвэл Тамираа тэр бүр жижиг сажиг гоёл, зүүлт зүүхээсээ илүүтэй чанартай, дэгжин гоёлоор гангардаг гэнэ. Гэхдээ брэнд хөөдөггүй.
“Булсара” хамтлагийнхан дууны үгийг ихэвчлэн Сайхнаа бичдэг бөгөөд тэд хамтдаа зөвлөлдөж, ярилцаад шинэ урн бүтээл төрдөг гэнэ. Жишээ нь “зэврэшгүй, гацашгүй Клашников гэж бөмбөрчин хэлэн “угаасаа цуснаасаа рокерман гээд Тамираа хэлэх гэх мэтээр дууны үг бүтэж байжээ. Харин өнөөх алдартай хит “Ийм л байг”дууны үгийг Сайхнаа арван жилд байхдаа зохион аяыг нь Тамираа 2003 бичсэн гэнэ. “Жихүүн бороо” дууны үгийг мөн л Сайхнаа борооноор хамтлагаараа бэлтгэл хийж байхад гадаа тамхилж зогсож байгаад бичин бүтсэн түүхтэй гээд дуу бүр нь л сонирхол татан улам бүр дурлуулав. Тэд хамгийн сүүлд ажилласан шинэ уран бүтээлдээ хараахан нэр өгч амжаагүй байгаа гэнэ. Магадгүй энэ тоглолтын дараа хэн нэгэнд нь дараагийн хит дууны нэрний санаа төрөх ч юм билүү.
Амплагет тоглолтод 15 дуу эгшиглэх бөгөөд бүгдээрээ шинэ найруулгаар хүрэх учраас энэ л тоглолтоос “Булсара” хамтлагийн хуучин дуунууд дахин шинээр мэндлэх нь ээ.
Түүнчлэн тоглолт DVD болох үлдэх юм байна шүү.
Тамираа долдугаар ангид байхаасаа л анх рок сонсож эхэлсэн. Тухайн үед одоогийнх шиг CD-ны хөгжим, mp3 гэж байгаагүй учраас кассетны хөгжмөөр рок сонсдог байсан гэнэ. Тухайн үед хороололд байдаг байсан “Metal music” дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч байжээ. Тэрээр гадаадын хамтлагуудаас “Pantera”, хуучны рок хамтлагууд “AC/ DC” хамтлагийн дууг сонсох дуртай гэнэ.