УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Хөрөнгө оруулагчдад Монголын төлөөлөгчдөөр дамжуулан дөрвөн асуудалд хариулт авахаар захидал бичсэн. Энэ захидалдаа, Оюутолгой компани санхүүгийн маш том луйвар хийсэн. “Turquoise Hill Resources” компанийн санхүүгийн тайланд Монгол Улсад өгсөн зээлээ өр гэж тэмдэглэсэн байна. Өнөөдрийг хүртэл нэгдүгээр улирал болсон үед энэ өрийг яаж төлөх, энэ өр ямар учиртай өр, хөрөнгө оруулалт бус яагаад өр гэж бичигдээд байгааг хувь нийлүүлэгчдээс тодруулахыг хүссэн” гэлээ.
Тэрээр дараах асуултыг тавьсан байна. Тодруулбал, Засгийн газрын бонд, татварын урьдчилгаа төлбөр нийлээд 250 сая ам.доллар нь хүүтэй мөнгө зээлүүлсэн хэлбэр бөгөөд энэ төлбөр нь 2012 оны эцсийн байдлаар хэдэд хүрснийг тодруулах, “Turquoise Hill Resources” ХХК буюу Оюутолгой компани ингэж зээлүүлснээр 30 сая ам.долларын ашиг болсон гэж 2012 оны есдүгээр сард /TRQBalance/-д мэдээлсэн байна. Эрдэнэс Оюутолгой компанийн хөрөнгө оруулалтын өр 2012 оны гуравдугаар улирлын байдлаар 339 тэрбум төгрөг, өнөөдөр хүүгийн хамт хэд болж байгааг үнэн зөв мэдээлэл авах. TRQBalance34 хувийг худалдаж авснаас болж олон тэрбум долларын өрөнд орсон хэмээн хөрөнгө оруулагчид мэдээлж байсан.
Мөн “Turquoise Hill Resources” компанийн санхүүгийн тайлангаар 3,3 тэрбум ам.долларын санхүүжилт нь Рио Тинто компаниас авсан олон богино хугацаатай зээлийг тодруулах дүрмийн сангийн бүрэлдэхүүнд байгаа бусад гэсэн зүйлүүдийг тодруулахаар захидалдаа тусгасан байна.