түүний дотоод эрх чөлөөг хүлээн зөвшөөрч байх ёстой. Учир нь гэр бүл
гэдэг нь бас л
ажил хэргийн орчин юм шүү.
“Бусдын эхнэрийн мөрөөдөөд ч биелэхээргүй бүхнийг эхнэртээ тэр өгсөн.
Нөхөр нь эхнэртээ хайртай, түүнийгээ бурхан шиг л хүндэлдэг”. Гэтэл
энэ гэр бүлд үл ойлголцол “ноёрхсоор”. Гэр бүл гэдэг нь харилцан
хамааралтай ойлголт бололтой. Юу гэвэл өдөр ирэх тусам л тэдний
харилцаа улам бүр дордсоор…
Амжилт дүүрэн, өндөр нэр хүндтэй бизнесмэнтэй гэр бүл болсноор эхнэрт
нь хөрөнгө чинээ, нийгмийн байр суурь ер юу ч дутсангүй. Эхэндээ
энэ амьдрал эхнэрт нь тун их таалагдаж байлаа. Гэтэл удалгүй…
Он жил өнгөрөх тусам нөхөрт гарсан бүсгүй заншсан орчноосоо хөндийрч,
уламжлалт ахуйгаасаа холдож, холбоо харилцаа нь бүдгэрч тасардаг.
Чөлөөтэй сул цаг нь дарамт болон хувирч, өөрт тавих анхаарал нь
мэдэгдэхүйц суларч, биеэ анзаарч хайхрахгүй болдог. Харин нөхөр нь
тогтсон заншлаараа өдрийн 14 цаг, долоо хоногийн 6 өдрийг ажил дээрээ
өнгөрүүлнэ. Харин эхнэртээ хэдэн өдөр хэдэн цагийг зориулах болж байна
аа. Эцсийн үр дүн – сэтгэл зүйн хямрал, хэрүүл маргаан, үл
ойлголцол, дипресс…
Ийм байдалд орохгүйн тулд яах ёстой вэ. Юуны өмнө эрчүүдийн анхаарах ёстой хэд хэдэн зүйл бий.
Асуудал хүндэрч, салахдаа тулаагүй дээрээ бүх ажлаа хойш тавин
эхнэртэйгээ аль болох удаан хугацаагаар хамт байхыг хичээ. Түүнийг
сэтгэл зүйч, эмч гээд нарийн мэргэжлийн хүмүүстэй уулзуулж зөвлөгөө
өгүүл. Ингэснээр эхнэр тань өмнө нь маш ихээр үгүйлэгдэж байсан
анхаарал халамжийг тань мэдэрч эхэлнэ. Магадгүй танд эхнэр тань зүгээр
л өвдөж , янгуучлах дуртай мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ энэ нь
эмэгтэйчүүдийн гаргадаг ердийн л нэг авир араншин биш юм шүү.
Таны эхнэр үнэхээр шаналж буй хэрэг. Дэргэд нь уягдах өөр ямар ч
шалтаг, шалтгаан харагдахгүй атал хамт байгаад нь эхнэрийн тань
сэтгэл тайвширч, сэтгэл ханамжийг мэдэрч эхэлнэ. Тантай хамт удаан
байхын тулд магадгүй ямар ч муу санаагүйгээр эмчид хандан “ Юу ч
хамаагүй хийгээ ч” хэмээн шалах нь бий.
Та эхнэртэйгээ хамтдаа бүгдийг хий. Хайрлаж, ханиа ойлгож сурах нь
чухал ч түүнээс ч илүү чухал зүйл бол амьдралын тухай өөрийн
төсөөлөлтэй байх. Зөвхөн эхнэрээ амжилтын гол үндэс байлгах хэрэггүй,
харин шийдвэр гаргах чадвартай хамтрагч чинь байх нь чухал. Та энэ
зарчмыг баримтласнаар та нарын харилцаа цаашид огт зөрчилгүй болно
гэвэл худлаа. Зөрчил, үл ойлголцол байх ч гэлээ илүү бат бөх, урт
хугаацаанд үргэлжилсэн, сонирхолтой харилцаа байх болно.
Магадгүй эхнэр хүн гэр бүлд “чимээ үл гаргах”, үзэсгэлэнт цэцэгний
үүргийг гүйцэтгэж болох л юм. Гэхдээ ойлгоорой, юу гэвэл биширч
шүтсэн байрь суурь эрт орой хэзээ боловч утгаа алдан унтардаг юм.
Та гэр бүлийнхээ “ ерөнхийлөгч” хэвээр үлдэж болох ч харин эхнэртээ
“ерөнхий сайд”- ын албан тушаалын бүх л эрх, үүргийг өгч, түүний
дотоод эрх чөлөөг хүлээн зөвшөөрч байх ёстой. Учир нь гэр бүл гэдэг нь
бас л ажил хэргийн орчин юм шүү.
Харилцаа, мэдрэмж хоёрыг хольж хутгах хэрэггүй. Та хоёр харилцан
үүрэг хүлээж болох ч, өөрсдийнхээ мэдрэмжээ хадгалахыг хичээх нь
тэнэг хэрэг огтхон ч биш. Гэр бүлийн хоёр хоорондоо хэлцэл хийх нь
ашигтай байж болох ч хэвшсэн заншлыг үгүйсгэн, мэдрэмжгүй мэт “дүр
эсгэх”, олон асуудлыг эргэн сөхөхгүйг хичээх хэрэгтэй .
Ажил дээрээ нэг янз гэртээ өөр нэг төрх – энэ бол хамгийн уршигтай үйлдэл.