Целлюлит гэж юу вэ?
Целлюлит гэдэг нь чулуужсан өөхөн эд юм. Өөрөөр хэлбэл эрүүл өөхөн эдээс бодисын солилцооны дүнд үүссэн бүтээгдэхүүн нь судасны ханаар нэвчин цусанд ордог. Энэ механизм алдагдсанаар целлюлит үүснэ. Хялгасан судасны хана бөглөрснөөс эд эсээс ялгарах бүтээгдэхүүн нь цусанд орж чадахаа больж эс нь кальцжина. Улмаар тунгалагийн урсгал сааталд орж өөхөн эд эсэд зогсонги байдал vvсч тэжээлийн дутагдалд ордог. Ингэсээр эд эс шаардлагатай тэжээлийн бодисоо гаднаас авч чадахгvй, бодисын солилцооны бvтээгдэхvvнээ гадагш ялгаруулж чадахаа болж, єєхєн эд эсэд хордлого vvссэн, аажмаар бєх бат соривжон єєрчлєлт гардаг. Хэрвээ мэдрэлийн судал таарах юм бол өвдөлт үүсгэж болно. Целлюлитийн эсүүд ус татах чадвартай байдаг тул өвчилсөн хэсгүүдийг хавагнуулдаг.
Целлюлит үүсэх гол шалтгаан?
Сүүлийн үеийн судалгааны дүн целлюлитийн гол шалтгааныг гормоны хямрал гэдгийг нотлоод байна. Мөн хоолны буруу дэглэм, сэтгэлийн хямрал, хөдөлгөөний дутагдал, орчны бохирдол, стресс зэргээс шалтгаалдаг. Удамшлын хүчин зүйлс ч багагүй нөлөөлнө.
Целлюлит нь зєвхөн нэг хэлбэртэй байдаг уу?
Целлюлит нь олон янзын хэлбэртэй байдаг….
Бид Целлюлитийг мэддэг боловч яаж эмчлэх аргаа олдоггүй. Мөн хаана хандахаа мэдэхгүй эргэлздэг. Тэгвэл Орчин үеийн гоо сайхны ертөнцөд тэргүүлэгч Францын LPG технологийг Монголдоо нэвтрүүлэн амжилттай ажиллаж байгаа “LPG Grand Spa” гоо сайхны төвийн Гүйцэтгэх захирал С.Биндэръяаас энэ талаар тодруулья.
Сайн бна уу. Танд болон танай гоо сайхны төвийн хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе.
С.Б: Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн.
“LPG Grand Spa” төв нь Целлюлитийг ямар аргаар эмчилдэг вэ?
Целлюлитын хэлбэр, vе шатаас хамаарч эмчилгээ нь єєр єєр байдаг. Бид тухайн үйлчлүүлэгчийн биеийн онцлогт нь тохирсон курс эмчилгээг санал болгодог. Хамгийн гол нь зөв бие галбиртай болгох, эрүүл, толигор сайхан арьсыг цогцлуулахад өөрсдийн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.
Манай төвд Дэлхий дахинд хэдийнэ танил болсон Францын LPG Systems компанийн технологийн аппаратаар голлон эмчилгээ хийдэг. LPG технологи нь биеийн таргалалт, өөхлөлттэй эд эсэд нөлөөлж, арьсан дахь өөхөн эсийг задалж, арьсыг чангаруулж, биеийг галбиржуулах үйлчилгээтэй. Өөрөөр хэлбэл биед ямар нэгэн шарх үүсгэхгүй, мэс заслын бус аргаар эрсдэл учруулахгүйгээр, биеийг өөрөөр нь сэргээн галбиржуулах үйлчилгээтэй технологи юм. Энэхүү аппаратанд орсноор арьсны эд эсийн коллаген эластины үйлдвэрлэлтийг нь сайжруулж өгнө. Ингэснээр арьс чангарч, өргөгдөх, давхар эрүү арилах, өнгөц үрчлээ арилах, гүн үрчлээ бүдгэрэх, нүүрний өөрийн өнгө нь сэргэх зэрэг ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн хөгшрөлтийн эсрэг хийгдэж буй эмчилгээнүүд юм.
Аппаратанд орох курс эмчилгээ нь хоёр сарын хугацаанд долоо хоногт 2 удаа явдаг. Хүний эрүүл туралт нь сард 3-5 кг байдаг. Харин манай салонд хэрэглэгдэж буй уг аппарат нь жингийн илүүдэлтэй бол сард 3-5 кг тураах, харин курс эмчилгээтэй тохиолдолд 6-10 кг турах боломжтой. Үүний зэрэгцээ зөв эрүүл хоолны дэглэм, дасгал хөдөлгөөний тухай зөв зөвлөмжийг тухайн хүнд нь тохируулж олгодог.
Целлюлит арилгах курс эмчилгээний талаар тодруулахгүй юу?
LPG аппараттай хавсарч хийгддэг хэд хэдэн төрлийн эмчилгээ байгаа. Мөн 2, 3 сарын курс эмчилгээний үед гэнэтийн тохиолдлоор хөдөө, гадаа явах эсвэл завсардах зайлшгүй тохиол бий болсон үед эмчилгээгээ таслалгүй хийхэд зориулагдсан LPG компанийн зөөврийн Wellbox технологийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Уг аппаратыг гэр бүлийн бүх гишүүд хэрэглэж болох бөгөөд долоо хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой.
Wellbox аппарат нь “Grand Spa” төвд хэрэглэгдэж буй аппаратуудын адил үйлчилгээг үзүүлэх үү?
С.Б: Grand Spa төвд ашиглагдаж буй аппаратын хүчин чадлыг гүйцэхгүй ч гэлээ эмчилгээний үр дүнгээ алдахгүйн тулд гэрийн нөхцөлд хэрэглэхэд зориулагдсан гэдгээрээ онцлогтой. Wellbox нь биеийн, нүүрний гэсэн хоёр үйлчилгээтэй. Тухайлбал, 100 хувь эрсдэлгүйгээр тураах, галбиржуулах, целлюлит эмчлэх, арьс чангалах гэрийн нөхцлийн технологи бөгөөд биед зориулсан 3 төрлийн толгойгоор өөртөө иллэг хийх боломжтой. Өдөрт ердөө 10 минут л зарцуулахад өөрийн хүссэн үр дүнд хүрэх юм. Гэвч зарим салонууд эдгээрийг аппаратыг салоны нөхцөлд хэрэглэн, ашиглах дүрэм, журам, зааварчилгааг нь зөрчин үйлчлүүлэгчдийг хохироож байгаа сөрөг тал ажиглагдаж байна. Ямар ч сайн аппарат ашигласан зөв технологийг нь мэдэхгүй бол гарах үр дүн нь сөрөг шинжтэй болно. Тиймээс зөв хэрэглээ, зөв мэдлэг шаардлагатай.
Эрүүл мэндэд тустай зөвлөмж, зөвлөгөө өгсөн танд баярлалаа.
Утас: 11-450202, 99035808, 99054180