Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвийн 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байна. Тус төвийн “Хараацай” театрт ардын урлагийн оны шилдгийг шалгаруулдаг “Мөнгөн хараацай” хүүхдийн урлагийн наадмын ёслолын арга хэмжээ болж байна.
Төвийн санаачлагыг дэмжин хүүхэд, багачуудын авьяасыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн төлөө үндэсний төв, дэмжигч байгуулагаар “MCS Coco Cola” ХХК хамтран ажиллаж байна.
Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төв, Хүүхдийн төлөө үндэсний газраас хамтран зохион байгуулдаг “Мөнгөн хараацай” ардын урлагийн авьяастан хүүхэд багачуудыг нэгэн тайзнаа цуглуулж, шилдгийг шалгаруулдаг уламжлалтай.
Наадмыг шилдэгүүдийг эргэн танилцуулах болно.
Г.ДАША