Египетийн соёлын сайд огцрох өргөдлөө өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Египетийн соёлын сайд огцрох өргөдлөө өгчээ

Египетийн соёлын сайд Мухаммед Сабер огцрох тухай өргөдлөө гүйцэтгэх засаглалын тэргүүнд өгсөн ч одоогоор албан ёсны хариу өгөөгүй байгаа талаар тус улсын MENA мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. Сайдын албаа хүлээлгэн өгөх болсон шалтгааныг өнгөрөгч долоо хоногт нийслэл Каир дахь Ерөнхийлөгчийн ордны гадна эмх замбараагүй байдал үүсгэсэн жагсагчдын эсэргүүцлийн улмаас хүнд цохилтод орсонтой холбоотой хэмээн тус улсын “al-Ahram” сонинд мэдээлжээ.

Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Египетэд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаанууд улам ширүүссэн нь одоогийн Засгийн газар улс төрийн эрх мэдлээ урвуулан ашигласан гэх утгатай нэвтрүүлгүүд тус улсын хэд хэдэн телевизийн сувгаар удаа дараа цацагдсантай холбоотой  гэнэ. Харин сөрөг хүчний зүгээс сүүлийн үед ихээр гарах болсон жагсаал, эмх замбараагүй байдалд Ерөнхийлөгч Мухаммед Мурси тэргүүтэй эрх баригчдыг буруутгаж байгаа юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж