Мөрөөдлийн театрын захирал Г.Алтаншагай, сэтгүүлч Б.Насаа нар шинэ хүнээ өлгийдөн авлаа. Өчигдөр тэдний гэр бүлд хүү мэндэлж, хоёр хүүтэй болсон байна. Америкт тоглолтоор яваа Г.Шагай энэ тухай өөрийн фэйсбүүк хуудсанд “Ингээд би хоёр хүүтэй боллоо. Аз жаргалтай байна. Эх хүүгийн бие сайн” гэж бичжээ. Сар шинийн баярыг гадаадад тоглож өнгөрөөх гэж буй Мөрөөдлийн театрынхан баярын зохиомжит нэвтрүүлгээ “ETV”-гээр цацахаар төлөвлөжээ.
Э.ГАН