Эрүүл
мэндийн яамны удирдлагын зөвлөл саяхан хуралдаж, тус салбарт ашиглаж
буй программ хангамж уялдаа муутай, шаардлага хангахгүй байгаа талаар
хэлэлцсэн байна. Одоогийн байдлаар тус салбарт эмнэлгийн тусламж
үйлчилгээний ес, алсын зайн оношлогоо эмчилгээний болон тандалт
судалгааны тус бүр хоёр, эмийн мэдээллийн гурван програмыг ашиглаж
байгаа юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээний программ хангамжуудаас “Мон Ай
Ти” ХХК, МИДПС ХХК, “Морьтон эрс” ХХК, Белгийн Засгийн газрын “F.S.E”
байгууллагын программ хангамжуудыг нийлүүлэх гэрээний хэрэгжилт
хангалтгүй түвшинд байгаа тул тодорхой арга хэмжээнүүдийг авч
хэрэгжүүлэхээр боллоо. “Мон Ай Ти” ХХК нь 2008 онд Эрүүл мэндийн яамтай
байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Цахим эмнэлэг” программ
хангамжийг цаашид улсын эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэхийг
хориглосон байна. Мөн “Морьтон эрс” ХХК-ийн “Doct Order” программ
хангамж шаардлага хангахгүй түвшинд байгаа нь НЭМГ-аас хийсэн үнэлгээний
дүнгээр батлагдсан тул дахин ашиглахыг хоригложээ. Энэ мэт гадаад
дотоод компаниудаас нийлүүлсэн программууд нь Монгол орны нөхцөлд
тохирохгүй байгааг захиалагч тал болох Сангийн яаманд мэдэгджээ.

Д.ЦЭЭНЭ