Монгол зан заншил, эртний уламжлалт цагаан сарын баярыг гадаад, дотоодын жуулчдад танилцуулан таниулах зорилго бүхий “Нүүдэлчдийн өвөл” хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн хүрээнд хоёрдугаар сарын 16-ны өдөр “Мөсөн шагайн харваа”-г зохион байгуулахаар болжээ. Энэ жил дөрөв дэх удаагаа болж буй уг наадмыг Монголын аялал жуулчлалын холбоо, мөсөн шагайн холбоотой хамтран зохион байгуулах ажээ. Богд уулын ар, Туул голын мөсөн дээр болох “Мөсөн шагайн харваа”-нд оролцох багуудыг бүртгэж эхэлжээ. Эл наадамд иргэд өөрсдөө баг бүрдүүлэн орж болох бөгөөд шалгарсан таван багийг шагнаж урамшуулах юм.
Д.ЦЭЭНЭ