Жүдочид буурал тивийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Жүдочид буурал тивийг зорилоо

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Европын цуврал тэмцээнд зодоглохоор өнөөдөр буурал тивийг зорилоо. Жүдочид шинэ оны анхны тэмцээндээ зодоглохоор ийнхүү хилийн дээс алхаж буй бөгөөд эхний зогсоол нь Францын нийслэл Парис хотноо болох “Их дуулга”-ын тэмцээн юм. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны чансаа өндөр тус тэмцээн ирэх амралтын өдрөөр буюу хоёрдугаар сарын 9, 10-нд болно. Залгуулаад хоёрдугаар сарын 16, 17-нд Австрийн Обервартад болох эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”, мөн энэ үеэр Унгарын нийслэл Будапешт хотноо болох эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д хүч үзэх ажээ. Сонирхуулахад, ОУЖБХ-ноос дээрх тэмцээнүүд ОУЖБХ-ноос баталсан шинэ дүрмийн дагуу явагдах юм.

Багийн бүрэлдэхүүнд:

ЭРЭГТЭЙ:
60 кг: Д.Амартүвшин, Г.Хэрлэн
66 кг: Д.Төмөрхүлэг, Б.Хишигбаяр, Б.Батгэрэл
73 кг: Х.Цагаанбаатар, Г.Одбаяр
81 кг: О.Ууганбаяр
90 кг: Д.Бат-Эрдэнэ
-100 кг: Б.Тэмүүлэн
+100 кг: Б.Сугаржаргал, Ө.Дүүрэнбаяр

ЭМЭГТЭЙ:
48 кг: М.Уранцэцэг
52 кг: Б.Бат-Эрдэнэ, Ч.Аззаяа, М.Бундмаа
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Цэрэннадмид
70 кг: Ц.Наранжаргал нарын тамирчид багтжээ.

Жүдочид шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Х.Эрдэнэт-Од нарын удирдлага дор цуврал тэмцээнд оролцох бөгөөд багийн бүрэлдэхүүнд мөн эмч Н.Эрдэнэцэцэг, МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, менежер Д.Нямхүү нар багтсан байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж