УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлтэйгээ хамтран өргөтгөсөн хуралдаан хийж байгаа талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Уг хуралдаан болж дууссан байна. Хуралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэсэн зарыг тус намын хэвлэлийн албанаас дамжуулж байсан боловч хурал цуцлагдаж байх шиг байна. Хэвлэлийн албаныхны зүгээс хэвлэлийнхэнд хурал хийх эсэхийг намын удирдлага шийднэ гэсэн байр суурийг илэрхийлээд байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хэлэлцсэн юм. Тус намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ намын Их хурлаас хурлаас тодруулахын өмнө ард түмнийхээ дунд санал асуулга явуулж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд сойно гэж буй. Гэвч энэ тухайгаа албан ёсны мэдээлэл хараахан гаргаагүй байна.
Г.ДАРЬ