
Мөн хангайн болон говийн бүсийн бүх сумдад ажлын хэсэг бүрдүүлэн тус бүр нэг удаа очиж, нийт 3000 гаруй иргэд, малчидтай уулзаж ярилцан, санал бодлыг нь сонслоо. Энэ үеэр Баян-Өндөр сумын малчин н.Сүхбат, Баянцагаан 4-р багийн малчин н.Гэндэндамба, 1-р багийн малчин н.Мөнгөнцэцэг нарын хөдөөгийн малчин гурван өрх айлаар очиж, ахуй амьдралтай нь танилцсан юм.
Аймгийн төв буюу Баянхонгор сумын нэг, хоёрдугаар багийн иргэдийн Иргэний танхимын хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо солилцсон байна.
Түүнчлэн аймгийн УЦУОШТөв, ахмадын асаргааны “Буян” төв, Халамж үйлчилгээний хэлтэс, Барилгын цэргийн 339-р анги, “Номундалай”, “Номгон” сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, алба хаагчидтай уулзаж санал бодлыг нь сонсжээ.