Хүүхэд яагаад хуруугаа хөхдөг вэ

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Хүүхэд яагаад хуруугаа хөхдөг вэ

6  хүртэлх сартай ба 6-аас дээш сартай  хүүхдийн хуруугаа хөхөх утга учир нь харилцан адилгүй байна. 6  хүртэлх сартай хүүхэд хуруугаа хөхөх нь ердөө л хөхөх хэрэгцээ шаардлагаасаа болдог, угжны хүүхэд ба өлссөн хүүхдэд энэ нь маш тод илэрдэг. Хуруугаа хөхөх нь төрөлхийн рефлекс бөгөөд 3 хүртэлх сартай нялх хүүхдийн уруул амны ойр хавьд хүрэхэд хөхөх рефлекс нь өдөөгддөг бөгөөд энэ нь амьд үлдэхийн төлөөх төрөлхийн зөн совин юм . Ийм ч учраас 3 сар хүртэлх хүүхдүүд хуруугаа хөхөх дуртай байна.

3-4 сартайд хөхөх рефлекс бага багаар буурсаар, 6-7 сартайд хуруугаа хөхөх нь ч аандаа  больдог. Хэрвээ хүүхэд 6 сараас хойш хуруугаа хөхсөөр байвал энэ нь хөхөх хэрэгцээ шаардлага биш харин өөрийгөө тайвшруулахын улмаас ингэж байгаа хэрэг юм. 6 сараас хойш хүүхэд сэтгэл санаа нь эмзэг болж, аав ээж, гэр бүлийнхнээсээ холдохоос айх, ойр дотныхондоо хоргодох, үүний хажуугаар янз бүрийн зүйл бие дааж сурах явцдаа ядрах, сандрах, сэтгэлээр унах, дотны хүмүүсээсээ холдохдоо хуруугаа хөхөж өөрийгөө тайвшруулдаг.

Хэрвээ таны хүүхдэд ийм байдал ажиглагдвал хүүхдийнхээ сэтгэл санааг засах арга эрэлхийлж, хүүхдэд чинь шинэ сонирхолтой тоглоом дутагдаад байна уу, хүүхэд чинь танаар тэврүүлмээр, тантай юм яримаар байна уу,  хүүхэд тэргэн дээрээ ганцаараа хэт удаан байсан уу зэргийг бодолцож, хүүхэддээ баяр хөөртэй, аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай орчныг бүрдүүлж хүүхдээ гадуур тэврэн явж гадаад орчныг танилцуулж сонирхуулах, анхаарлыг нь илүү шинэ сонирхолтой зүйлст татах хэрэгтэй. Харин хүчээр болиулахыг оролдож болохгүй . Энэ байдлаар хүүхдийн хуруугаа хөхөх зуршил аандаа арилна.

Эх сурвалж : baobao.sohu.com-с орчуулав

@www.goyeej.blog.gogo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж