Шөнийн клубын эздийг үргэлжлүүлэн хорихоор болжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Шөнийн клубын эздийг үргэлжлүүлэн хорихоор болжээ

Бразилийн Санта Мария  хотын “Kiss” шөнийн клубт өнгөрсөн сарын сүүлээр гал гарснаас одоогийн байдлаар 236 хүн нас барж, 126 хүн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа билээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Санта Мария хотын прокуророос “Kiss” шөнийн клубын эзэд болох Элиссандро Шпор, Мауро Хоффман болон “Gurizada Fandangueira” хамтлагийн дуучин Марсело де Есүс дос Сантос, шоу продюсер Лусиано Бонила нарыг баривчлан саатуулаад байгаа юм. Тэгвэл шүүхээс эдгээр дөрвөн хүнийг  дахин 30 хоног хорьж, саатуулах шийдвэр гаргасан тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Бразилийн цагдаа нар “Kiss” шөнийн клубт гал гарсан  хэргийн мөрөн байцаалтын явцад галын шалтгааныг “Gurizada Fandangueira” хамтлаг тоглолтынхоо үеэр гадаа ашиглах зориулалттай салютыг тайзан дээр ашигласнаас болсон хэмээн тогтоож, хамтлагийн дуучин болон шоу продюсер нарыг баривчилсан.  Мөн “Kiss”  шөнийн клубын зөвшөөрлийн хугацаа дууссан байсны дээр галын аюулгүйн хэрэгслүүд хуурамч байсан, мөн клубын хүчин чадлаас хэтрүүлэн хүн хүлээн авсан зэрэг хэрэгт буруутган шөнийн клубын эздийг тус тус баривчлаад байгаа юм. Бразилийн прокуророос мэдээлснээр одоогоор шөнийн клубт гал гарсан хэргийн буруутнуудыг мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тэднийг санаандгүйгээр  бусдын амийг хөнөөсөн хэрэгт буруутган шүүхээр зэхэж байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж