Б.Мөнгөнтуул &#34Универсиад&#34 аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул &#34Универсиад&#34 аварга боллоо

Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын шатрын шигшээ тэмцээн 2013 оны 02 сарын 04-06-ны өдрүүдэд “Хос мастер” шатрын академи дээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт нийслэлийн болон хөдөө орон нутгийн 19 их, дээд сургууль, коллежийн эрэгтэй 33, эмэгтэй 20 оюутан тамирчид оролцсон.
Байгууллагын дүнгээр тэргүүн байрыг 15,5 оноогоор Б.Сэлэнгээ дасгалжуулагчтай МУИС, хоёрдугаар байрыг 15 оноогоор Б.Лхамсүрэн дасгалжуулагчтай ҮБТДС, гуравдугаар байрыг 14,5 оноогоор н.Түвшинжаргал дасгалжуулагчтай ТТДС-ийн баг тамирчид тэргүүллээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд ШУТИС-ийн оюутан, Олон улсын мастер Б.Мөнгөнтуул /5,5 оноо/, Шихихутаг ДС-ийн оюутан, их мастер Т.Батчимэг /5 оноо/, ТТДС-ийн оюутан, Фиде мастер У.Лхамсүрэн /5 оноо/, эрэгтэй тамирчидаас ТТДС-ийн оюутан, их мастер Б.Мөнхгал /6,5 оноо/, ҮБТДС-ийн оюутан, их мастер Ц.Батчулуун /6 оноо/, МУИС-ийн оюутан, дэд мастер Б.Галмандах /6 оноо/ нар тус тус тэргүүн байранд шалгаран өргөмжлөл, их наадмын алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналыг хүлээн авлаа.

Тэмцээнээс шалгарсан тамирчид 2013 оны 07 сард ОХУ-ын Казань хотноо болох зуны 27 дугаар “Универсиад” их наадамд оролцох эрхтэй болж байгаа юм.   

Универсиад их наадам нь нийслэлийн бүсийн волейболын тэмцээнээр үргэлжлэх ба 2 сарын 15-17-ны өдрүүдэд Спортын төв ордон, ШУТИС-ийн спорт зааланд тус тус явагдана.


СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

                    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж