Холливудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроу өнгөрөгч даваа гаригт 2,5 сая ам.доллараар “Bell 406” хэмээх нисдэг тэрэг худалдан авчээ. Өөрийн гэсэн нисдэг тэрэгтэй болсон жүжигчин бүсгүй анхныхаа нислэгээр найз Камерон Диазын хамт Нью-Йоркоос ниссэн гэнэ. Найзууд их хотын чимээ шуугианаар түр ч болов ангижирч, ачаалал ихтэй ажлаа түр амсхийхээр ийнхүү аялалд гарсан бололтой. Тэднийг хувийн нисдэг тэргэндээ суухаар цүнх савтай хувцсаа авч, хамгаалагчдынхаа хамт явж байгаа агшныг папараццид дуран авайдаа буулгаж амжсан байна.
Уран бүтээлийн хувьд Гвинет Пэлтроугийн тоглосон “Төмөр хүн-3” кино ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийх юм. Мөн тэрбээр NBS телевизийн “The Gilded Age” киноны гол дүрд тоглохоор гэрээ байгуулжээ.
Э.АНХТУЯА