“Кьюриосити” Ангараг гаригийг өрөмдөж эхлэв

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

“Кьюриосити” Ангараг гаригийг өрөмдөж эхлэв

Ангараг гаригт ажиллаж буй судалгааны “Кьюриосити” төхөөрөмж гаригийн гадаргыг өрөмдөх анхны туршилтаа хийсэн тухай ВВС мэдээлэв.

                           Фото: NASA
Төхөөрөмжийн илгээсэн зурагт өрөмний үлдээсэн мөр харагдаж байна. Өмнө нь мэдээлж байсны дагуу “Кьюриосити” гариг анх газардсан газраасаа 500 метр зайд ер бусын чулуулаг хөрсийг өрөмджээ. Үүнээс өмнө NASA-гийн мэргэжилтнүүд өрөм хэрхэн ажиллаж байгааг турших шаардлагатай байсан гэнэ. “Одоохондоо өрөмдлөг амжилттай болж байна. Ямартай ч эхний алхмыг давж, амжилттай урагшилж чадлаа. Хөрсийг амархан өрөмдөж байна” гэж “Кьюриосити” төслийн удирдагч, профессор Жон Гротцингер (John Grotzinger) мэдээлжээ.

Гейл тогоонд хийж байгаа өрөмдлөг нь NASA-гийн мэргэжилтнүүдэд  Ангараг гаригт нян амьдарч байсан уу гэдгийг харуулах ёстой.

“Кьюриосити” төхөөрөмж нь 2012 оны наймдугаар сарп Ангараг гаригийн гадарга дээр буусан ба өнгөрсөн зургаан сарын хугацаанд бараг бүх модулийг туршиж үзжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж