“Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал 14.00 цагаас Уул уурхайн яаманд болох юм байна. Тус хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн сайдаар ахлуулсан баг хэлэлцээрт орно. Үүнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар оролцох болжээ. Монголын тал энэ удаагийн хувь нийлүүлэгчдийн хуралдаанд УИХ-аас өгсөн чиг үүрэг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан шаардлага зэргийг багцлан хэд, хэдэн багц асуудлыг тавихаар төлөвлөсөн тухай дөнгөж сая Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр сэтгүүлчидтэй уулзалт ярилцлага хийх үеэрээ онцоллоо.
Г.ДАРЬ