
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Үүний дараа Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээр Ш.Батцэцэгийг томилох саналыг гишүүдийн олонхи дэмжсэн байна.
Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг “Ёс зүйн дэд хорооны дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг танилцуулсан. Түүний хэлснээр “2000 оноос гишүүдийн ёс зүйн дүрмийг бий болгох асуудал эхэлсэн. Харин гишүүдийн хариуцлагын асуудал тусгагдаагүй байсан. Одоо шинэчлэн гаргах тогтоолд үүнийг тусгана” гэдгээ илэрхийлсэн.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлаа УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.
Ш.ЧИМЭГ