Дурла, дурла, гэхдээ…

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Дурла, дурла, гэхдээ…

Хүний хамгийн их таашаал авдаг зүйл нь секс. Таашаал төлбөртэй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү тусдаг. Бэлгийн замын халдварт өвчин авах магадлал эрэгтэй, эмэгтэй хүнд адилхан ч эмэгтэйчүүд хүсээгүй хүүхэдтэй болохоосоо их айдаг. Тиймээс ч тэд аюулгүй сексийн асуудалд илүү анхаардаг нь нууц биш.

ЗУУН ХУВЬ НАЙДВАРТАЙ БАЙЖ ЧАДНА ГЭЖ ҮҮ?

Жирэмслэлтээс хамгаалах эм зуун хувийн үйлчилгээтэй гэж үү?
-Үгүй тийм эмийг одоогоор зохиож чадаагүй байна. Өнөө цагт хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах гурван боломжтой. Тэр нь: өндгөн эсний боловсруулахгүй байх, өндгөн эсэнд үр тогтоолгохгүй байх, үр тогтсон өндгөн эсийг савны хананд тогтоолгохгүй байх буюу түүнийг савнаас зайлуулах нь орно. Эдгээр арга тэр болгон биелэхгүй байх тохиолдол бий. Уг нь тухайн эмэгтэй онцлогт тохируулсан хамгаалалт л байдаг бол сайн сан. Нэгэнт тийм эм тариа бүтээгээгүй байгаа болохоор эрсдлийг багасгах нь л чухал. Гэхдээ та жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийг найз нарынхаа зөвлөснөөр буюу өөрийн дураар сонгон авч болохгүй.
Зөвхөн эмч л лабораторийн шинжилгээний дараа танд таарах хамгаалтын эмийг санал болгох ёстой.

Эмэгтэй хүний бэлгэвч гэж юу вэ?
-Эмэгтэй хүний бэлгэвч буюу фемидом гэгч манай монгол эмэгтэйчүүдэд төдийлөн танил биш. Барууны орнуудад өргөн хэрэглэдэг. 98 хувийн найдвартай. Жирэмслэлтээс гадна элдэв өвчнөөс хамгаалдаг. Үтрээний хэлбэртэй уут юм. Маш нимгэн синтетик материалаар хийдэг. Үтрээнд хоёр цагриагаас бүтсэн төрөөрөмжөөр бэхлэгддэг.

БЯЦХАН ТҮҮХ ӨГҮҮЛЭХЭД
Манай эриний өмнөх дөрөвдүгээр зуунд эртний грекийн эмэгтэйчүүд тос, ханд зэргийг ашиглан жирэмслэлтээс хамгаалдаг байжээ. Эртний Иудейн эмэгтэйчүүд зөөлөн эдээр бүтээсэн тампоноор жирэмслэлтээс хамгаалдаг байлаа. Вагинийн хамгаалах эмийн тухай 3500 жилийн өмнө эртний Египетийн эмнэлэгийн сударт бичсэн байлаа.

Спермацит гэж юу вэ?
-Үрийн шингэний сперматозоитын хөдөлгөөнийг зогсоох химийн бодис юм. Үүнийг хурьцлын өмнө үтрээндээ шахдаг жирэмслэлтээс хамгаалах тос, гель, хөөс, лаанд байдаг. Өтгөн хөөс спермаг саванд нэвтрэхэд нь саад болдог гэж хүмүүс боддог. Гэтэл үнэн хэрэгтээ тэр нь хамгаалалтын найдвартай арга биш аж. Ийм аргаар жирэмслэлтээс хамгаалж байсан эмэгтэйчүүдийн 25 хувь нь жилийн дотор жирэмслэсэн тооцоо гарчээ.

ИЛҮҮДЭЛ ЖИН ХАМААГҮЙ
Жирэмслэлтээс хамгаалах эм нь эмэгтэй хүний насыг уртасгадаг гэсэн үнэн үү?
-Эрүүл мэндийг хамгаалдаг гэвэл үнэн. Нас уртасгана гэдэг тийм статистик байхгүй. НҮБ-ын мэдээгээр 30 гаруй жилийн өмнө баруун Европын орнуудын гэр бүлийн хосуудын дөнгөж 10 хувь нь жирэмслэлтийн эсрэг гормоны эм хэрэглэж байжээ. Тиймээс дүгнэлт хийх хангалттай хугацаа гараагүй байна гэж болно. Үүний тулд дахиад л төдий чинээ хугацаа хэрэгтэй.

Жирэмслэлтээс хамгаалах ямар эмүүд гормонгүй вэ?
-Тийм эм гэж байхгүй. Бүгд л гормонтой байдаг. 1960 онд анх ийм эм хийсэн. Тэр цагаас хойш эмний гормоныг бууруулахыг оролдож байна. Гэхдээ яг одоо хэрэглэж буй эмэнд тэр үеийн эмний найрлагад байсан гормоны нэг хувь нь л үлдсэн байгаа.

Жирэмслэлтээс хамгаалах эмнүүд ямар ялгаатай байдаг вэ?
-Холимог буюу мини үрэл гэх хоёр төрөл байна. Аль аль нь жирэмслэлтээс хамгаалах гормоны аргад хамрагдана. Холимог хослосон гэх эмэнд нь хоёр гормон байдаг. 21 үрэлтэй боолтоор савласан байгаа. Энэ эмийг уух дэглэмээ алдаагүй бол 10000 эмэгтэйгээс 60 нь л жирэмслэдэг. Мини-үрэл нь нэг гормонтай. Боолтондоо 28 ширхэг байдаг. Өдрийн тогтмол цагт уугаад байхад жирэмслэлтээс хамгаалах магадлал нь 98 хувь. Тодорхой цагийг тэр болгон барьж чадахгүй учир үр дүн нь багасдаг.

Гэнэтийн тохиолдолд хэрэглэх ямар эм байна вэ?
– Энэ асуудлыг гол төлөв залуу бүсгүйчүүд тавьдаг. Тэдэнд л тэр “гэнэтийн тохиолдол” нь учирна. Ийм тохиолдолд хэрэглэх эмнүүд их хэмжээний гормон агуулсан байдаг.
Эдгээр эм нь гормоны системыг хөдөлгөн “сэгсжүүлж” жирэмсэн болсон байсан ч сарын тэмдгийг авчирдаг. Тийм учир тогтмол хэрэглэх нь халтай.

Гормонтой эм олон өвчин үүсгэх шалтгаан болдог гэх юм?
-Эдгээр эм нь өөрөө шинэ өвчин үүсгэхгүй. Харин эмийн нөлөөгөөр олон өвчин идэвхждэг. Тухайлбал, чихрийн шижин, гипертония, судас бүдүүрэх, цус бөглөрөх зэргийг нэрлэж болно. Тийм учраас дахин хэлэхэд гормоны эмийг өөрөө дур мэдэн хэрэглэж болохгүй. Танд дээр нэрлэсэн ужиг өвчин байгаа бол ямар ч эмч эдгээр эм хэрэглэхийг зөвшөөрөхгүй.

Жирэмслэлтээс хамгаалах эмийн дараа таргалах юм гэж олон эмэгтэй ярьдаг. Яагаад энэ вэ?
-Энэ бол хамгийн их тархсан уг үндэсгүй яриа. Тусгай судалгаа явуулахад таргалах хандлагатай эмэгтэйчүүдийн 97 хувьд нь эм хэрэглэж байсан ч тэр нь илүүдэл жинд нь ямар ч хамаагүй гэж тогтоогдсон юм. Зөв хооллоод дэглэм бариад байвал таны гоолиг байхад чинь гормоны эм саад болохгүй. Олон эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээд жирэмслэлтээс хамгаалах эм ууж эхлэдэг. Энэ үеэр организмд өөрчлөлт орон биеийн жинг нэмэгддэг. Энд эм огт хамаагүй.

БАГА ЗЭРГИЙН ТҮҮХ ӨГҮҮЛЭХЭД
Дундад зууны Европт жирэмслэлтээс хамгаалах нь нүгэлд тооцогдож байлаа. Энэ “салбар”-т ид шидтэнүүд л зөвөлгөө өгч болох байв. Эдгээр шидтэнүүд хурьцал үйлдэхийн өмнө даашинзныхаа энгэрт цоожилсон цоож тавьвал жирэмслэхгүй гэж байжээ. Тиймээс жирэмслэхгүй гэсэн эмэгтэйчүүд гар урлаачдын хамгийн сайн худалдан авагч байжээ. Жирэмслэлтээс хамгаалах тэр “эмийг” зэснээс авахуулаад алт мөнгөөр бүтээдэг байсан гэнэ.

ЗАМААСАА ТӨӨРӨГЧИД

Савандаа ерөндөг тавиулах муу юу?
-Олон эмэгтэйчүүд хамгаалтын 98 хувийн үр дүнтэй энэ аргыг илүүд үздэг. Гэхдээ биенд таагүй зүйл энд бий.
Харийн биет савны агшилтыг эрчимжүүлэх ба үүнээс үүдэн ерөндөгийн байрлал өөрчлөгдөн хамгаалах чадвараа алдах аюултай. Ерөндөг нь бага таазны эрхтнүүдэд цус хуралдуулах учир үрэвсэл гарч магадгүй. Ерөндөг нь сперматозоидыг саванд оруулахгүй учир тэр нь өөр газраар тэнэж, савны гадуур жирэмслэх аюултай. Тиймээс жирэмсэлж байгаагүй эмэгтэйчүүдэд ерөндөг тавихыг зөвлөдөггүй.

Ямар эм ДОХ ба бэлгийн замын өвчнөөс давхар хамгаалж чадах вэ?
-Тэр бүгдээс хамгаалах цорын ганц хэрэгсэл нь эрэгтэй хүний бэлгэвч юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж