Шүүхийн шинэтгэлээр санал солилцов

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Шүүхийн шинэтгэлээр санал солилцов

Өнөөдөр төрийн ордны иргэний танхимд шүүхийн хараат бус байдлын талаар Монгол Улсын ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Г.Ганзориг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат хуульч Б.Чимид нар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр тэд шүүхийн байгууллагыг улс төрийн болон шүүхийн өөрийн дотоодын хараат бус байдлаас гаргах хэрэгтэй байгаа талаар онцолж байсан. Мөн шүүгчид тавих онцгой болзлуудыг хангасан, шүүн таслах ажлын зохих туршлага суусан, шилдэг боловсон хүчнийг шүүх байгууллагад ажиллуулах, энэ бололцоог хангах зорилгоор шүүгчдийг сонгон шалгаруулах журамд өөрчлөлт оруулах, шинэ боловсон хүчнийг нэгээс хоёр жил дагалдан хийлгэж бэлэн болсон шүүгчийг шүүн таслах ажилд оролцуулах асуудал яригдаж байна. Шүүгч бол ард түмэнд үйлчилдэг болохоос биш тэднийг айлган сүрдүүлж дарамталж байдаг хүн биш гэж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат хуульч Б.Чимэд хэлж байсан. Мөн шүүгчдийг аль болох ард түмэнд ойртуулах анхан шатны шүүхийн байгууллагын бүрэлдэхүүнийг шуурхай чадварлаг болгох ажлыг нэгдүгээрт тавьж байгаа аж. Хүмүүсийн хооронд гарч байгаа жижиг зөрчил, гэмт хэргийн шинжтэй жижиг үйлдлүүд, иргэний хоорондын хуулийн асуудалтай маргааныг газар дээр нь мэтгэлцүүлэн шийдэх шүүгчийн албан тушаалыг бий болгох асудлыг ч тэд гарган тавьж байгаа аж.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж