Зуун айлын замыг хаана

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Зуун айлын замыг хаана


Нийслэлийн хойд хэсгийн гол зам болох Зуун айлын уулзвараас Сэлбийн гүүр хүртэл 0,3 км авто замыг өнөө оройноос эхлэн хаах гэж байна.

Ирэх сарын 3-ныг дуустал энэ замыг хааж засварын ажлыг хийх юм байна. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар энэ хугацаанд хаагуур явах талаар Замын цагдаагийн газраас тодруулахад “Дээрх замын хойд урсгалыг хааж, урд урсгалыг нь хоёр чиглэлтэй  болгон хөдөлгөөний зохицуулалт хийж байна” гэв.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж