”DUO ALTERNO” дуурийн тайзнаа эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

”DUO ALTERNO” дуурийн тайзнаа эгшиглэнэ

Улсын дуурь бүжгийн эрдэмийн театрт энэ сарын 28-нд 19.00 цагт Италйин
нэрт сопран дуучин Тизийна Скандалетти болон төгөлдөр хуурч Рикардо
Пиасентин нар "DUO ALTERNO" өөрсдийн 15 жилийн туршид тоглож буй эдгээр
уран бүтээлчид 20-р зууны дэлхийд алдартай орчин үеийн Италийн уянгын
зохиол бүхий тоглолтыг Монголын үзэгчдэд зориулан тоглох гэж байна. 1997
оны хоёрдугаар сард Канадын Ванкоувер хотноо болсон Италийн
Контемперари Хөгжмийн Их наадамд оролцсоноор “Дуо Алтэрно” уран
бүтээлийн гараагаа хэлжээ. Тэд 19-р зууны эхэн үеээс контемперари
хөгжмийн үе хүртэлх бүтээлүүдээр урын сангаа бүрдүүлж төгөлдөр хуурыг
дуутай хоршуулан тоглох, ялангуяа италийн хуучны зохиолуудыг шинээр
сэргээн нийтийн хүртээл болгоход илүү анхаарч ирсэн байна. Эннио
Моррикони зэрэг Италийн алдартай хөгжмийн зохиолчид сопрано Тициана
Скандалэтти, Риккардо Пиачэнтини нарт тусгайлан зориулж хөгжмийн
бүтээлүүдээ туурвижээ. “Globe and Mail”  сонинд “Бүтээлч Дуо” ,”Хинди
Чэннай” сонинд “An electric experience”  гэж нэрлэгдсэн тэд уран
бүтээлээрээ 16 CD, дөрвөн монограф CD гаргаад байна. Мөн гэрэл зургийн
үзэсгэлэнгийн дууны эффектэнд зориулж “фото авиатай фото хөгжим” нэртэй
зургаан CD гаргажээ. “Дуо Алтэрно” Итали болон дэлхийн дөрвөн тивийн 30
гаруй улсад аялан, Европ, Ази, Төв ази, Америкийн орнуудад мастер класс
зохион уригдан ажиллажээ. Тициана Скандалэтти – Италийн Вичэнца хотын
Хөгжмийн сургуульд цөөхүүл хөгжимтэй дуулаачийн мэргэжлээр
багшилдаг. Риккардо Пиачэнтини – Италийн Алэссандриа хотын Хөгжмийн
сургуульд хөгжмийн зохиолчийн мэргэжлээр багшилдаг. Тэд 2007 онд монголд
тоглолтоо хийж байсан ба энэ удаа дахин дуурийн гэгээн ордонд болох
тоглолтод:   

Giorgio Federico Ghedini  (Old songs from Napoli)
Riccardo Piacentini,  piano composition dedicated to Ulaanbaatar
Francesco Paolo Tosti  (Four songs).
 Luciano Berio (Four popular songs)
 Riccardo Piacentini
 Ada Gentile (Betty Boop"s daytime).  тус тус эгшиглэх гэж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж