Дэлхийн анхны хиймэл эсийг бүтээлээ | News.MN

Дэлхийн анхны хиймэл эсийг бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн анхны хиймэл эсийг бүтээлээ


АНУ-ын эрдэмтэд бүх амьд биетийн хөгжлийн үндсэн мэдээллийн бааз гэж тооцогддог ДНХ-г хиймлээр бүтээж чадлаа гэж өнгөрсөн пүрэв гаригт зарласан нь хиймэл амьдрал бүтээх эрэл хайгуулд маш том алхам боллоо. Зарим хүмүүс энэ нь Франкенштейн шиг аймшигт үр дүн авчрах вий гэж эмээж байгаа бол зарим нь маш их баяр хөөртэй хүлээн авч хүн төрөлхтөн илүү сайн үйлчилгээтэй вакцин бүтээж, бохирдсон уснуудыг цэвэрлэж, илүү сайн түлш хийж, дэлхий дээрх амьдралыг өөрчлөх боломжтой болж байна гэж найдаж байна. Эрдэмтэд үүнийг дэлхийн анхны синтетик эс гэж нэрлэж байгаа бөгөөд энэ нь нэг төрлийн бактериас өөр төрлийн бактер бүтээх чадвартай юм.

Эрдэмтэн J.Craig Venter-ын багийнхны судалгааны тайлан баасан гаригт хэвлэгдсэн “Science” сэтгүүлд нийтлэгдмэгцээ л сүүлийн үед улам бүр хүчээ авч буй синтетик биологийн салбарынхны болон олон улсын эрдэмтдийн анхаарлыг татсан. Эдний багийнхан одоо АНУ-ын газрын тосны “Exxon Mobil” компанитай хамтран усны замагнаас түлш бүтээх судалгаа давхар хийж байгаа юм. “Энэ үр дүнд хүрэхэд маш их тэвчээр зарцуулсан. Энэ бол шинжлэх ухаан хөгжлийн шинэ шатанд гарч ирж байгаа дохио” гэж Харвардын эмнэхүйн сургуулийн генетикийн профессор доктор Жорж Чурч /George Church/ ярьж байна.

Хиймэл эс бүтээхийн тулд АНУ-ын эрдэмтдийн баг 15 жил хөдөлмөрлөж 30 сая евро зарцуулсан гэнэ. Энэ нээлттэй холбоотойгоор ямар үр дүн гарч болох талаар тайлагнахыг америкийн ерөнхийлөгч Барак Обама зөвлөгчиддөө үүрэг болгосон байна. “Бид синтетикээр бүтээсэн эсээ хүлээн авагчийн биед суулгаснаар хүлээн авагчийн эсүүд хиймэл эсийн дотор суурилуулсан генетикийн мэдээллийг уншиж түүний дагуу зохих үйлдлүүдийг хийх болно” гэж Крейг доктор ярьсан. 2003 онд эдний багынхан анхны хиймэл вирус бүтээсэн гэдгээ мөн сурвалжлагчид ярьжээ. ДНХ-г хиймлээр бүтээснээр эсийг бүрэн хяналтандаа авч байна гэсэн үг гэж эрдэмтэд үзэж байна.

Т.Бадрах

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-24 202.131.226.98

tegeed ene engiin es shig ooroo huvaagdah chadvartai ym bhdaa

Avatar

Зочин 2010-05-24 123.120.68.158

yaaya neeree neg buruu ergevel uneheer delhiig sunuuh gamshig avchrah ed bna da

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж