
Дэлхийн хэмжээнд гар утас хэрэглэгчдийн тоо бараг зургаан тэрбумд хүрч, секунд тутамд нэг гар утас хаягдал болдог гэсэн тооцоог гаргажээ. Эдгээрийн 79 хувь нь олон төрлийн кабель утас, хуванцар материал, батарей болон бусад металлаас бүрддэг. Гар утасны цахилгаан тэжээлийн үүсгүүр болон батарейн гол түүхий эд нь литий хэмээх металл нь ургийн хөгжил, тархи, зүрх судас, дотоод эрхтэнүүд болон төв мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Литийгээс гадна палладий, хар тугалга, кобальт зэрэг элемэнт нь ч хүний биед муугаар нөлөөлдөг ажээ. Эдгээр нь гар утас задарсны дараа агаар, устай урвалд орж халалт үүссэнээс хорт хий ялгардаг болохыг эрдэмтэд нотолжээ. Хаягдал гар утсыг газарт буллаа ч хөрс, усыг ихээр бохирдуулахын сацуу шатааж устгахад хорт хий ялгаруулдаг маш хортой зүйл ажээ. Тиймээс “Скайтел” компани хаягдал гар утас цуглуулах аяныг зарласан байна. Бүх төрлийн гар утас болон батарейг авах бөгөөд өгсөн гар утасны тооноос шалтгаалан урамшуулал олгох гэнэ. Урамшуулалд 500 нэгжнээс эхлээд интернэтийн 100 мб дата эрх олгохоос гадна таваас дээш хаягдал утас өгвөл тодорхой хэмжээгээр үнэлж авна гэж тус компанийн мэргэжилтэн хэлж байна. Хаягдал утсыг өөрийн салбаруудад авах бөгөөд гар утаснаас бусад төрлийн цахилгаан барааны хаягдал, батарей үүнд хамаарахгүй гэдгийг мөн онцоллоо.