
1.Хөшөөтийн ордыг стратегийн орд газрын жагсаалтад оруулах үйл явц аль шатандаа явж байгаа.
2. Хөшөөтийн уурхайг ойрын хугацаанд сэргээн ажиллуулах талаар хийж байгаа ажил байна уу. Орон нутгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон уг орд ажиллахгүй байгаагаас хүндхэн нөхцөл байдал үүсээд байна. Уурхайн ажиллаж эхлэх тодорхой хугацааг сонгогчид маань нэхэж байна. Ер нь Хөшөөтийн уурхайг Засгийн газар болон Уул уурхайн яамны талаас зогсоосон юм уу, эсвэл Мо Эн Ко компанийн зүгээс ажлаа зогсоосон уу.
3. Хөшөөтийн уурхайг түшиглэн байгуулахаар төлөвлөсөн 36 мегаваттын цахилгаан станцын төсөл, тооцоо, техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулах. Жилд 8 сая тонн нүүрс олборлох боломжтой гэж мэдэгдэж байгаа уг уурхайн нөөцийг 85.7 сая тонн гэж үзвэл аравхан жилийн дотор нөөц нь дуусахаар байна. Гэтэл ийм ордыг түшиглэн цахилгаан станц барих нь эдийн засгийн хувьд үр ашигтай төсөл мөн үү.
4. Уурхайн олборлолтын улмаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах талаар хийж байгаа болон цаашид хийх ажлын талаар тодорхой мэдээлэл өгнө үү” гэсэн байна.