Тэртээ 1960-аад оны эхээр байгуулагдаж, Их Британийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж явсан “The Troggs” хамтлагийн гишүүн, дуучин, хөгжмийн зохиолч Рэг Прэсли 71 насандаа Английн Хэмпшир дахь гэртээ таалал төгссөн талаар нэрт дуучны охин өнөөдөр мэдэгджээ. “Wild Thing”, “Love Is All Around”, “Wet Wet Wet” нэртэй уран бүтээлүүд нь “The Troggs”-т асар их алдар хүнд авчирч хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болоход ихээр нөлөөлсөн байна.
Прэсли жилийн өмнөөс л уушгины хорт хавдар тусч хүнд өвчний улмаас ийнхүү хорвоог орхижээ. Тэрээр өнгөрөгч арванхоёрдугаар сард өөрийн эрүүл мэндийн байдал муу байгаа талаар албан ёсны цахим хуудсаараа мэдээлж, эмнэлэгт хэвтэж байгаа тухайгаа фэнүүддээ мэдэгдэж байжээ.
Их Британийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан гэгддэг “The Troggs”-ийн “With A Girl Like You”, “I Can"t Control Myself” нэртэй хитүүд одоо ч хөгжим сонирхогчдын сонорт хоногшин үлдсэн уран бүтээлийн тоонд ордог аж.
Э.АНХТУЯА