Gwyneth Paltrow хоолны дэглэм барьдаггүй

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Gwyneth Paltrow хоолны дэглэм барьдаггүй

Алдарт жүжигчин Gwyneth Paltrow биеийн галбираа хадгалахын тулд хоолны дэглэм барьдаггүй тухайгаа “Market Kitchen” хоолны шоу нэвтрүүлэгт орох үеэрээ ярьсан байна.
Тэрбээр “Би таргалчих вий гэсэн бодлоосоо болж хоолноос татгалзаж чадахгүй. Хүн юу идэхдээ л гол шалтгаан нь байдаг. Зөв зүйлээ идвэл та хэзээ ч галбираа алдахгүй. Миний хувьд далайн бүтээгдэхүүнд их дуртай. Байнга шинээр л хэрэглэх ямар сайхан гээч. Эрүүл мэндэд ч сайн.
Би хоол хийх их дуртай. Гэр бүлийнхнээ тойруулаад өөрийн хийсэн хоолоор дайлах хамгийн гоё мэдрэмж. Би хүүхдүүдээ бас хоол хийх дуртай болгохыг хүсдэг. Өөрөө хоол хийж чаддаг хүн хоолны чанар, амтыг илүү сайн мэдэрч чаддаг болдог.
Намайг бүр зургаан настай байхад аав маань надад коктейль найруулахыг зааж өгч байлаа. Би хуурай мартин, улаан дарсанд дуртай.
Ер нь амтлах эрхтэнээ баярлуулж, сайхан хоол хийж идэж байх хамгийн эрүүл амралт болно шүү. Гэр бүлд ч халуун дулаан уур амьсгал нэмж чаддаг.
Би хүүхнүүдэд хэлмээр санагддаг юм. Битгий хэт хоолны дэглэм барьж өөрийгөө зовоогооч гэж. Гоё сайхан байх өөр арга зөндөөн бий шүү дээ. Гараа гаргаж сайхан хоол бэлдчихээд, телевиз үзээд сууж байхад зарим нэг хоолны дэглэм барьдаг бүсгүйчүүд гардаг юм. Тэр үед эд нар таргалах айдсаасаа болоод ийм сайхан амтаас татгалзаж байгаа гэж бодохоор үнэхээр харамсалтай санагддаг шүү” хэмээн ярьсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж