МоАХ-ны дарга асан Г.Бошигт энэ сарын 3-4-нд шилжих шөнө төрсөн хүү Б.Хангарьдынхаа аминд хүрсэн байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутагт МоАХ-ны дарга асан Г.Бошигт өөрийн хүүгээ хутгалж хөнөөжээ. Түүний хүү англи, орос хэлний орчуулагч нэгэн байсан аж.
Ардчилалын анхдагчдын нэг гэгддэг Г.Бошигт МоАХ-ны даргаар ажиллаж байсан бөгөөд 1996-2000 онуудад Г.Бошигтын нэгдсэн хөдөлгөөнийг зохион байгуулж байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
О.СЭРГЭЛЭН