Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангиуд бэлэн байдалд ажиллаж байна

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 утсанд өнөөдөр 09.40 цагт Баянзүрх дүүргийн V хороонд “Цахилгааны самбар буудаад байна” гэсэн дуудлага иржээ. Тухайн үед мэдээлэл хүлээн авагч “Хэрэв цахилгааны шон буудаж байвал 353570 дугаарын утсанд хандаад “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ХХК-ийн Зүүн түгээх төвөөс засварын бригад дуудаад засварлуулаарай” гэдэг зөвлөгөө өгсөн байна.