Монголын орчин үеийн театрын урлагийг үндэслэгчийн нэг Төрийн хошой шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Намдагийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид урлагийг дэмжигч “Төгөлдөр” сантай хамтран “Оролмаа эх” жүжгийг 30 жилийн дараа буюу 2011 онд дахин тайз, хувцсаа шинэчлэн тайзнаа залсан билээ. XX зууны үндэсний сонгодог драмын жүжиг “Оролмаа эх”-ийг драмын театрын тайзнаа энэ сарын 7-9-нд 19.00 цагт дахин тоглох гэж байна.
Д.Намдагийн сонгомол бүтээлүүдийн нэг болох “Оролмаа” жүжгийг анх 1973 онд тайзнаа амилуулж байсан юм. Харин 30 жилийн дараа уг бүтээлийг Ч.Найдандорж найруулагч шинэчлэн найруулж, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар зохиолыг дахин хянан тохиолдуулсан юм. Уг алдарт бүтээлийн гол дүр Оролмаа эхэд Ардын жүжигчин С.Сарантуяа, Найданжавд соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат, Сангадоржид соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Дуламсүрэнд Гавьяат жүжигчин Г.Урнаа нар тоглох бөгөөд уг жүжиг 40 гаруй дүртэй учир Драмын эрдмийн театрын бүх жүжигчид оролцон тоглодгоороо онцлогтой юм.
Г.ДАША