Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ард талд баригдаж буй МСS компанийн зочид буудлын барилга дээр ажиллаж байсан БНХАУ-ын ажилчид манай улсын иргэн залууг санаатаагаар бүлэглэн зодож, биед нь гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн оны тавдугаар сард гарсан билээ. Энэ хэргийн сэжигтнүүд болох БНХАУ-ын иргэн Ли Вэн Бө, Ли Хун Вей, Ян Лү Жүн, Хан Бён, Ли Дун Чин Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүж байна.
Шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзвэл бусдын биед санаатайгаар гэмтэл учруулсанд тооцож, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.
Д.ЖАРГАЛ