Л.Болд сайд бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэхийн дээр цаашид хамтарч ажиллаж болох асуудлуудыг хөндөж ярив. Хоёр тал хамтарч ажиллах чиглэлүүдийг ойрын үед тогтоохоор тохиролцлоо. Бие даасан, аливаа засгийн газраас хараат бус энэхүү олон улсын байгууллага нь анх 1970 онд НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга У Таны дэмжлэгтэйгээр байгуулагдаж энхийг сахих хүчнийг бэлтгэх, сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхэд дөхөм үзүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллаж байсан бөгөөд 1990-ээд оноос олон улсын тулгамдсан асуудлуудыг эв зүйн аргаар зохицуулахад анхаарч ажиллаж иржээ.
Ноён Род Ларсен нь олон улсын нэртэй, нэн туршлагатай дипломатч юм. Тэрээр тус хүрээлэнгийн захирлын албыг 2005 оноос хашиж байгаа юм байна. Мөн НҮБ-ын ЕНБД-ын орлогчоор ажиллаж байсан төдийгүй Аюулгүйн Зөвлөлөөс Ливаны асуудлаар гаргасан 1559 (2004) тоот тогтоолын хэрэгжилтийг хариуцаж буй НҮБ-ын ЕНБД-ын тусгай элч төлөөлөгчөөр 2005 оноос хойш томилогдон ажиллаж байгаа ажээ.