УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж, Төрийн нууцын жагсаалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эл хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй, тиймээс шууд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.
Г.ДАРЬ